Будаггүй одууд
2018/05/21

Өдөр бүр, цаг үргэлж гангар шаазан шиг ганган байна гэж юу байхав. Будаггүй, хиймэлгүй оддын төрх заримдаа энгийн, эвтэйхэн харагдаж л байдаг. Жүжигчин бүсгүйчүүд тийм төрхтэйгөөр манай дурантай таарчээ.

“Хувьсал” продакшны захирал, жүжигчин У.Уранчимэг тав шүргэж яваа ч 20-той охид шиг биеэ авч явдаг, фитнесс, биеийн тамираар хичээллэдгийг бид мэднэ. Гоё галбиртай, гоё имижтэй түүний унаган төрх будаггүй байхдаа ч гэрэлтэж байдаг бололтой. 

Саяхан л хөл хүнд зургаа дэлгэн, сэтгэл хөдлөлөө хуваалцаж байсан, жүжигчин Б.Одончимэг хэдийн хоёр хүүхдийн ээж болжээ. Гэр бүлийнхээ талаар төдийлөн ярьдаггүй Одноо аль 13 жилийн өмнө айлын эзэгтэй болж байсан гэдэг. Энэ өдөр тэр бас л тод будалт, өндөр өсгийтөөс татгалзав. Жүжигчин Б.Навчаа киноны нээлтээ хийх гээд тун завгүй явах үеийн ийм нэг зураг бас байна. 
 

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин