Хотын “номын санч”
2018/05/19

Яруу найрагч О.Дашбалбар агсны охин Д.Индра магадгүй ах, эгч нараасаа илүү олонд танигдсан нь байх. Соёл судлаач мэргэжилтэй. Нэг хэсэг СУИС-д багшилж байсан Д.Индра саяхнаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал боллоо. Хотын соёлтой иргэдийг хотын номын сангаас төрүүлэхээр ханцуй шамлан ажилдаа орсон дайчин бүсгүй саяхан болсон яруу найрагч Б.Буянзаяагийн "Хар үхэр, алаг сүүдэр" номын нээлтийн үеэр манай дуранд өртсөн нь энэ. Д.Индра ээж нэгтэй нэг ах, нэг эгчтэй бол аав нэгтэй хоёр эгч, нэг ахтай, нэрт найрагчийн отгон охин юм. 

Т.БАТЦЭНГЭЛ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин