“Baigal Beauty” салоны эзэн, хүрээлэлдээ гоо үзэмж, биеэ авч явах соёл, брэндийн хэрэглээгээрээ толгой цохидог хатагтай О.Байгалийн “Байгаль” брэндийг бий болсон цагаас нь хамтран ажиллаж байгаа, залуухан үзэсгэлэн төгс бүсгүй Оюунгэрэл.
“Байгаль” брэндийн менежер тэрээр арын албаа айхтар сайн хашдаг, хариуцлагатай, ажил хэрэгч гэдгээрээ үеийн бүсгүйчүүдээсээ ялгардаг.
Менежерийн ажлаа гартаа оруулчихсан Оюунгэрэл удахгүй брэндийнхээ Hermes стандартаар үйлдвэрлэх монгол хээтэй, чамин алчуурын шинэ коллекцийн нүүр царай болохоор сонгогдоод байгаа гэнэ. Энэ сараас тэр моделийн карьераа эргэлт буцалтгүй эхлүүлэх бололтой.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (1)