Reggae style
2018/05/18

Залуу уран бүтээлч JiiJah буюу М.Шижир-Эрдэнэ найруулагч мэргэжилтэй. Одоо бол “Голден жем” фитнесс клубын PR менежерээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар “Цалин бууна”, “Манайд ирээрэй” зэрэг регги (Reggae) урсгалын хэд хэдэн хит дуу зохиож амжсан авьяастай эр. JiiJah 2008 оноос регги урсгалаар дагнасан уран бүтээл хийж эхэлсэн ба “One love” дуугаараа олон улсын регги хөгжмийн наадамд оролцож байсан.
Жирийн бус JiiJah одоо ч өнөө этгээд үсний засалт, хэв маягаа өөрчлөөгүй явна. Тэр сахлыг нь хүртэл хар л даа. Reggae урсгалаа хөгжүүлээд байгаарай, залуу минь. Амжилт.

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин