“Нарантуул”-ын Ш.Сайхансамбуугийн ганц охин С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга болоод багагүй хугацаа өнгөрчээ. Түүний нөхөр нь Монголбанкинд программ хангамжийн инженер бол үеэл Б.Уянга нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Захиргаа, санхүү маркетингийн хэлтсийн даргаар ажилладаг.
Б.Уянга бол Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Баснэгсамбуугийн охин. Харин түүний нөхөр Амарсайханыг мөн хотын харьяа байгууллагад удирдах алба хашдаг гэдэг. Хувийн бизнесээ “орхин” байж, ах дүү, айл гэрээрээ төрийн албанд зүтгэхэд буруу юм юу байхав.
Үргэлж хамт, Өмнөд Солонгост цэцэг, мод тарих туршлага судлахаар хүртэл хамтдаа аялдаг үеэлүүд харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг маань хэр тордож байгаа юм бол доо. Цэцэрлэгт хүрээлэн биш “цэнгэлддэг” хүрээлэн нэр аваад байгаа энэ газар заримдаа ч “Нарантуул” зах шиг наймаа эрхлэгчдээр дүүрэн болдгийг засаж залах байгаа.
Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл (4)