Ч.Ганжавхлан шинэ номондоо шинэ дуу зориулжээ
2018/05/16

Хүүхэд насаа Гачуурт тосгонд өвөө, эмээтэйгээ хамт өнгөрүүлсэн хэмээн өөрийнхөө бага насны талаар ярих дуртай Ч.Ганжавланг Jack-International ХХК-ийн захирал, “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс танина.

Тэрээр энэ сарын 10-ны өдөр буюу өөрийнхөө төрсөн өдрөөр 3 дахь уран бүтээлээ өлгийдөн авч, “8 км 400 м” баримтат өгүүлэл номын нээлтээ хийхийн хажуугаар баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн хороонд гаргаад байгаа билээ.

Бидэнтэй хэтэрхий ойр хэрнээ холдож орхисон өнөөгийн амьдрал, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын энэ цагийн бодит үнэн төрхийг гэрэл зургаар дүрслэн үлдээхийг хичээснийг үзэсгэлэнгээс харж болохоор.

Ч.Ганжавхлан шинэ ном гаргахтайгаа хамт танилцуулсан шинэ мэдээ гэвэл номондоо зориулж "8км 400м" дуу гаргасан тухай байсан юм. Номонд зориулж дуу бүтээж байсан тохиолдол ховор. Харин тэрбээр шинэ дууныхаа үгийг өөрөө бичиж, дуучин Анудариар дуулуулжээ.

 

Т.БАТЦЭНГЭЛ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин