Б.Навчаагийн охинлог цүнх
2018/05/04

Б.Навчаа жүжиглэхийн зэрэгцээ найруулагч, продюссорын ажлыг чадварлагаар гүйцэтгэж “Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18”, “Лардьма” “Амьдрал” зэрэг киногоор Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн чадварлаг уран бүтээлч. Хахир хатуу захирал, алиа будилуу эгч, амьдралын жаргал, зовлонд нухлагдсан эмэгтэй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг хамелеон жүжигчин гэж түүнийг тодорхойлж болно. Энэ амьдралдаа охинтойгоо хамт насыг барах байх гэж ярьж байсан бүсгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Кинонд ааштай голдуу дүр бүтээдэг ч амьдрал дээр түүнийг өрөвч зөөлхөн хүн гэдэг юм билээ. Охинтой хүний сэтгэл уяхан байдаг гэдэг. Үүрч яваа Michael Kors-ын үүргэвч нь хүртэл өхөөрдөм, хөөрхөн гэдэг нь. Яг л охидын моод.

Т.БАТЦЭНГЭЛ

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин