Д.Хишгээгийн хүү Ерөнхий сайдтай хамт “айлчиллаа”
2018/05/01

Аавын бийд газар үз, аавын бийд хүнтэй танилц гэж аргагүй л үнэн үг. Дамбын Хишгээгийн хүү Мөнхжин амьдралын энэ алтан зарчмыг алдахгүйгээ мэднэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд аавтайгаа хамт багтаж явна гэдэг хэр баргийн аавын хүүд олдохгүй боломж. Монгол, Хятадын бизнесмэнүүдийн форумд оролцсон Мөнхжингийн алсын хараа хаа хүрэхийг мэдэхгүй. Түүний аав Д.Хишигжаргал сүүлийн жилүүдэд бизнесээс гадна хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, спорт гээд олон салбарт оролцоотой явах болсон. Монголын цанын холбоог удирддаг, өдөр тутмын “Үндэсний шуудан” сониныг өмчилдөг гээд аав, хүү хоёрын олон нийтийн идэвхи, сонирхол ихэд нийцдэг бололтой.


Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • pyaldagdahgui shuu grandnews
    Brigada kinog uzeed Beloviin tald ordog l doo, ene huniig reket deeremchin gj bodohoor neg l ontsgui ee. Lav ataman bol baigaagui.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • хэхэ
    Мино гэх дуучин гэж өөрийгөө нэрлэсэн хүүхэнтэй суугаад гошногыг нь эргээд задартал шаагаад салсан гар даа хэхэ
    2018 оны 05 сарын 01 | Хариулах
Сонин хачин