Будаггүй төрхийг алдаршуулагч
2018/04/27

Монголын хүсэмжит бүсгүйчүүдийн тоонд багтдаг жүжигчин Р.Анхням Азидаа данстай чадварлаг жүжигчин. Ихэнхдээ л эротик дүр оногдоод байдаг болохоос биш амьдрал дээр тун цэгцтэй, гэрийн сайн эзэгтэй. Тэрээр инстаграмдаа залуу охид, бүсгүйчүүдийг өөрөөрөө байхыг зөвлөдөг. Брэнд үгтэй ч болсон. “Та нар байгаагаараа л үзэсгэлэнтэй” гэж. За тэгээд өөрөө ч тэр үгэндээ үнэнч, үзэсгэлэнтэй  бүсгүй дөрөвдүгээр сарын 22-ны үдэш “Травиата” дуурийн тоглолтод зэгзгэр алхаа, будаггүй төрх, үндэсний хувцсаараа гоёж ирсэн нь энэ. Р.Анхням ер нь сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд байгалиас заяасан унаган төрхөөрөө, элдэв будаг чимэггүй ирэх нь олонтаа болсон. Үнэхээр л будаггүй төрхийг алдаршуулж яваа бүсгүй шүү.

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ира
    ганц 2 кинонд шаалцаж дүр гаргаад л ахисан биз дээ,энэнтэй нийлж явсан хэд хэдэн эрчүүд эсвэл шоронд,шороонд ийм л заяаны хүүхэн,хүсэмжит гэж буруу талаас нь хэлснийг улсууд буруу ойлгоод л тосоод авсан
    2018 оны 05 сарын 01 | Хариулах
Сонин хачин