Англи, Орос, Герман хэлтэй Ц.Тэмүүлэн эрдэм боловсролдоо ихээхэн анхаардаг нэгэн. Тэрбээр гэр бүлийн хамт Германд улсад хоёр жил амьдарсанаар гадаад хэл сурахад маш их тус дэм болсон гэдэг. Түүний дуулсан дуугаар хүмүүс андахгүй байх. Тэр ихэнх дуугаа Англи хэл дээр дуулдаг бөгөөд түүний "Cryring", "Forever", "Шал дэмий", "30 жил хамт байхсан" зэрэг дуунууд нь нэгэнтээ хит болж, амны уншлага болсон гэж хэлж болно. Ц.Тэмүүлэн их л даруухан дөлгөөхөн хүн. Харин тэр хүнийг “Ub Comedy”-гийн нэгэн үдэш дээр тааралдана гэж бодсон ч үгүй, санасан ч үгүй. Ёстой л жинхэнэ бахаа ханатал инээж байгаад л гарч ирсэн байх. Тэгэхдээ нөгөө нэг даруу царайгаар л гарч ирж байна лээ шүү. Хүний төрөлх зан гэж энэ дээ.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна