Тува улсын Ардын жүжигчин Эдуард Ондар UBS телевизийн урилгаар "Говийн домог" киноны Иглэр хааны дүрд тоглосон юм. Кинонд морин хуурчийн удмыг залгах нуган үр төрсөн шиг зураг авалтын дараа түүний гэр бүлд шинэ хүн мэндэлж, хүүтэй болжээ.
"Монголын уран бүтээлчидтэй хамтран ажилласан кино маань миний амьдралын хамгийн том аз жаргалыг бэлэглэсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан тэрээр хүүдээ “Говь” гэж нэр хайрлажээ.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (1)