Г.Ганхүүгийн гавьяа
2018/04/25

Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багт очдог “Алтан дагина” цом өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн дэлхийн хотуудаар аялж эхэлсэн. Тэгвэл энэ цом манай улсад дөрөвдүгээр сарын 23-ны өдөр саатаж, хөлбөмбөгийн түүхийг чимсэн. Оддын хөлбөмбөгийн хөтлөгч Э.Цолмонбаяр  "Шар айраг" хамтлагийн ахлагч, хөлбөмбөгийн үнэнч фанат Г.Ганхүү цомыг Монголд авчрахад томоохон үүрэг гүйцэтгэсэн, чухал хүн гэдгийг онцолсон. 

Уг цомыг Тайланд улсаас цомын аялалд зориулсан Боинг-770 онгоцоор Монголд авчирсан ба нэг өдөр Улаанбаатарт саатаж, хөлбөмбөг сонирхогчдын нүд, сэтгэлийг хужирласан "Алтан дагина"-тай хамгийн удаан, хамгийн ойр байсан хүн нь яах аргагүй Г.Ганхүү гэж болно. Хөлбөмбөгийн фанатуудын насны хүслийг биелүүлж, өөрийнхөө насаараа ярих бахархлыг бүтээсэн Г.Ганхүүгийн гавьяаг магтахаас яах билээ. 

Т.БАТЦЭНГЭЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин