Ч.Сэлэнгэ багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Үүнээсээ ч урваагүй. Өмнөд Солонгост хэсэг амьдарч, хожуу оюутан болсон ч 5 дахь Жульеттагаар сонгогдон, өөрийн авьяас чадвараа харуулсан хөдөлмөрч бүсгүй. Залуу жүжигчин Ч.Сэлэнгэ “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүнтэй гэр бүл болж, хоёр ихэр охины ээж болсон. Амаржаад удаагүй мөртлөө уран бүтээлийн ажилдаа эргэн орж, олон бүтээлийн гол дүрд тоглоод байгаа. Тэр өхөөрдөм царай, бяцхан биенээс гарамгүй их дайчин юм гээч. Машинаа өөрөө уначихна, унахынхаа хажуугаар Есүгэн, Есүдэй хоёр гүнжээ дагуулан, ажил төрлөө амжуулчихна. Зураг зурах авьяасаа хөгжүүлэхэд цаг гаргаж чаддаг гээд залуухан, чадварлаг гэрийн эзэгтэй гэж магтмаар бүсгүй шүү.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (1)