Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан тэрээр америкчуудын бүтээсэн “Хадаг” уран сайхны кинонд гол дүр бүтээж, шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч байлаа. Үүгээрээ ч олны анхаарлын төвд орж ирсэн адтай бүсгүй. Дэлгэцийн уран бүтээлээс илүү хувийн амьдралаа нэгдүгээрт тавьсан Б.Цэцэгээ ээж болоод нэлээдгүй жин нэмж байсан ч хоолны дэглэмээр өөрийн хуучин жиндээ хүрч, гоо үзэсгэлэнгээ "эргүүлэн авч" чадсан гэдэг. Тэр их хүч хөдөлмөр, тэвчээрийн үр дүнд ийм сэтгэл татам харц, сайхан биетэй бүсгүй болсон биз ээ.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (1)