“Voice Mongolia” шоуны авьяаслаг оролцогчид болох Э.Ганбилэг, С.Идэрмаа нар дуучин Д.Болдын “B production”-ы дуучид болжээ.
Шүүгч Д.Болд ийн шоуны өрсөлдөөнөөс өөрөө гаргасан дуучдаа продакшныхаа дэргэд авч, уран бүтээлийнх нь карьерыг үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрбээр өчигдөр энэ тухай фэйсбүүктээ бичиж, “B production-ы шинэ артист дуучдын уран бүтээлийн ажлууд албан ёсоор эхэллээ. Залуучууддаа ТОМ АМЖИЛТ хүсье. Том зорилго-хүсэл мөрөөдөл рүү гээ УРАГШАА” хэмээжээ.
Шоуны хоёрдугаар шатанд дээрх хоёр дуучинтай оролцогч Д.Бямбахишиг, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал нар өрсөлдөн, дараагийн шатанд шалгарч үлдсэн билээ.
Б.БИЛЭГТ
Сэтгэгдэл байхгүй байна