Ото гавьяатын түнтгэр түрийвч
2018/04/18

Монголын спортод ёстой л түмэндээ нэртэй, олондоо тустай яваа хүн бол Ж.Отгонцагаан. Чин үнэнч сэтгэлээр спорттой холбогдсон Ото гавьяат одоо гавьяаны амралтаа эдэлж суугаа ч спорттой өчүүхэн сэжмээр холбогдсон бүхий л арга хэмжээг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сошиал сүлжээнд нь Ото онцгой нэгэн. Спорт тэмцээн, уралдааны мэдээллийг тун онцгой, яг л донжийг нь олоод наргианч хошин үгсээр нүдэнд харагдтал дүрсэлдэг.

Саяхан Ото гавьяат шинэ түрийвчтэй болсон тухайгаа фейсбүүктээ бичжээ. Хятадад жүдо бөхийн дасгалжуулагчаар уригдан ажиллаж буй Халиуны Болдбаатар хуурай дүү нь түүнд Montblanc-ийн түрийвч бэлэглэсэн гэнэ. “Ливерпүүл”-ийн галзуу ганц фанатын хувьд Ото фен клубынхээ улаан картыг түрийвчнийхээ хамгийн урд эгнээнд хийсэн харагдана лээ.

 

 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин