“Ану хатан” киноны гол дүрд тоглож, дуулахаас гадна жүжиглэх авьяастай гэдгээ батлан харуулсан “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал өдгөө чөлөөт уран бүтээлч гэгдэж яваа. Саяхан тэрээр "Миний ээж тэмээчин" дуугаа клипжүүлж сонсогчдодоо бэлэг барьсан нь сошиал ертөнцийг хэсэгтээ ярих зүйлтэй болгосон. Үзсэн нэг нь нулимс унагаж, сэтгэл зүрх нь шимшрэн ээжийгээ санагалзан буйгаа илэрхийлсээр байгаа нь ямархуу уран бүтээл болсныг нь илтгэж буй хэрэг биз ээ.
Клипний нээлттэйгээ зэрэгцэн нэгэн гэнэтийн бэлгийг задалсан нь тэрээр ирэх сарын 6-ны өдөр "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа тоглолтоо хийхээр болсон гэнэ. Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Отгонжаргал ажлынх нь ихэнхийг хамтдаа нугалалцдаг менежер А.Цэрэнпунцагтаа сайн ажилладаг хэмээн "Iphone X" утсаар бэлэг барьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна