О.Оюунцэцэг “World Super Model Australia 2018” шоуны шүүгчээр сонгогджээ
2018/02/26

OOGIIбрэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг өөрийн нэрийн товчлолоор брэндээ нэрлэж олонд танигдаж байсан билээ. Могойн болон үхрийн ширэн цүнх, гутал үйлдвэрлэж бизнесийн анхны гараагаа эхэлж байсан үзэсгэлэнт бүсгүй Австралийн Сидней хотод зохион байгуулагдах “World Super Model Australia 2018” шоуны шүүгчээр сонгогджээ. Одоогоор “World Super Model Australia 2018” тэмцээний зураг авалтын үйл ажиллагаа эхлэл шатандаа явагдаж байгаа юм.

Дашрамд дуулгахад чадварлаг бүсгүй Австралийн Сидней хотноо “Rack Corp” компанид PR менежер хийдэг ба энэ жилийн 3 сарын дундуур “Rack Corp” компани Монголд албан ёсны салбараа нээх юм байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин