Сирид 150 гаруй хүүхэд амиа алджээ
2018/02/26

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн нутаг дэвсгэрт 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай тогтоолыг баталжээ. Тус зөвлөл өнгөрсөн бямба гаригт энэ тухай шийдвэрийг гаргасан байна. Түүнд дурдсанаар хохирогчид хүмүүнлэгийн ба эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор талуудыг галаа даруй зогсоохыг шаардах аж. Сүүлийн үед Сирийн зүүн Гута мужид сөргөлдөгч талуудын хоорондох мөргөлдөөн улам ширүүсчээ. Үүний улмаас 500 гаруй хүн амиа алдсанаас 150 гаруй нь хүүхэд байжээ.

Тиймээс энэхүү зөрчилдөөний хохирогч болсон иргэдэд тусламж үзүүлэх үүднээс Аюулгүйн зөвлөл дээрх шийдвэрийг гаргажээ. Тус тогтоолыг баталснаас 72 цагийн дотор хэрэгжүүлэх ёстой аж. Олон жил үргэлжилж буй Сирийн дайны уршгаас болж ард иргэд нь хүнсний хомсдолд ороод буй. Ялангуяа хамгийн их хохирлыг зүүн Гута мужийн иргэд амсаад байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин