Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд, цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын “Янзага” зусланд боллоо.
Өнгөрсөн жил 5000-6000 хүн цасны баярын үйл ажиллагаанд оролцож байсан. Энэ жил 10000 гаруй хүн цасны баярт хүрэлцэн иржээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаасан юм.
Сэтгэгдэл байхгүй байна