Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Флорида мужийн Парклэнд дахь ахлах сургуульд террорист халдага болж 17 хүн амиа алдаж, нилээдгүй хүүхдүүд шархтсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Халдлагад шархтсан хүүхдүүдийн нэг болох 15 настай Антони Боргес гэх, уг эмнэлгийн орон дээр хэвтэх баатарлаг хүү халдлага болох үед биеэрээ ангийнхаа хаалгыг тогтоож, бүгдийг нь зугтаалгаж чадсан байна. Харамсалтай нь хүү ардаасаа таван удаа буудуулж хоёр хөл нь хугарч хэд хэдэн ноцтой шарх авсан боловч азаар амьд үлдэн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Түүний ангийн хүүхдүүд, эцэг эхийнхээ хамт тогтмол эргэлтээр ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа юм. Антони Боргес хүү өөрийн амийг золиослон ангийнхаа хүүхдүүдийг тусгаарлаж, хаалга түгжих боломж олгосон явдалд Америкчуудын зүрх сэтгэл хөдөлж "Эрэлхэг зоригт хүү" хэмээн түүнд хүндэтгэл үзүүлсээр байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна