Өвөө А.Манкаа 96 настай, эмээ О.Гүнжээ 92-той айл гэр болж хамтран амьдраад 72 жил болжээ. 2 дугаар сарын 21-нд хамгийн өндөр настай гэр бүл болох А.Манкаа, О.Гүнжээ нар "Очир Эрдэнийн хурим" хийжээ. Жилд дунджаар таван гэр бүл "Очир Эрдэнийн хурим" хийдэг аж. Тэдний үр ач 100 хол давсан гэнэ.
Дашрамд дуулгахад хайрын бурхан ивээсэн буурлууд маань Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумьяагийн өвөө эмээ байжээ. Хоёр буурай даа, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл (1)