Х.Дамдинсүрэн “Соёлын элч” боллоо
2018/02/23

Шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр Монгол улсаа гадаадад сурталчлах 34 дэхь “Соёлын элч”-ээр “Sound Of Mongolia” компанийг үүсгэн байгуулагч Х.Дамдинсүрэн тодорлоо.

 Тэрээр “Sound of Mongolia” компанийг үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн 18 жил урлаг, соёлын салбарт хүчин зүтгэж яваа хөдөлмөрч залуу. Дотооддоо гадны урлаг соёлын менежментийг түгээж, олон нийтэд хэрхэн таниулах аргачлалыг нэвтрүүлсэн нь түүний гол гавьяа гэж үзжээ. Түүний хийсэн ажлуудаас дурьдвал “Найрсаг Улаанбаатар”, “Аз жаргалтай Улаанбаатар” төслүүд, Олон улсын үзэсгэлэнд “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг Бээжин хотын “Хориотой” хотноо хоёр улсын 34 уран бүтээлчийн бүтээл гаргаж байсан. Энэ бүх гавьяаг нь үнэлж ГХЯ-ны Соёлын газраас түүнийг “Соёлын элч”-ээр өргөмжиллөө.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин