Өнгөрсөн долоо хоногт Флорида мужийн Парклэнд хотын “Marjory Stone-man Douglas” ахлах сургуульд халдлага болсон юм. Тус сургуулиас хөөгдсөн 19 настай Николас Круз 17 сурагчийг буудаж, хөнөөжээ.
Уг хэргийн дараа багш, сурагчид болон эцэг, эхчүүд галт зэвсэг эзэмших эрхийн тухай хуулийг чангатгахыг шаардсан аж. АНУ-ын Eрөнхийлөгч Доналд Трамп лхагва гаригт халдлагын хохирогчдын ар гэрийнхэн болон багш, сурагчидтай уулзсан байна. Тэрээр энэ үеэр “Цаашид сургуулиудад ийм халдлага гарахаас сэргийлэхийн тулд багш нарыг зэвсэгээр хангах хэрэгтэй гэж үзлээ. Учир нь багш, сурган хүмүүжүүлэгчдийг буу авч явж байна гэж хэн ч сэжиглэхгүй. Багш нарыг тусгай сургалтанд хамруулсан ч болно. Тэгвэл сургууль цаашид буутай халдлагын бүс байхаа болино гэж онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Флоридад гарсан халдлагын дараа хагас автомат бууг бүрэн автомат болгодог нэмэлт тоноглолыг худалдаалахыг хориглох тухай санал гаргажээ.
Сэтгэгдэл байхгүй байна