Ж.Алтаншагай, дүрээ түр март даа!
2018/02/22

Жүжигчин Ж.Алтаншагай ширүүн дүр төрхтэй болоод ч тэр үү, олон нийтэд эсрэг дүрээрээ илүү танигдсан нэгэн. Хэдий нас залуу, цус шингэн ч чамлахааргүй чамбай тэрээр тоглох гэж байгаа дүр болгон дээрээ эртнээс бэлтгэж, тулж ажилладаг гэсэн. Тиймдээ ч, ямар ч дүр төрх, зан араншинг амилуулж чаддаг биз. Энэ удаад дэндүү дүрдээ ороо юу гэмээр бидний дуранд ийнхүү өртлөө. Сар шинийн баярын өдрүүдээр ч нөгөө л хөмсгөө зангидсан ширүүн царай, бардам дүр төрхөө хаяж чадахгүй яваа бололтой юм.

 

Дашрамд дуулгахад сөрөг дүрээр тодрох болсон залуу хархүү хувийн амьдралдаа тунчиг халамжтай хань, хүүхдүүдийнхээ сайн эцэг гэдгээ харуулж амжсан. 13 жилийн турш ханилан амьдарч буй эхнэрийг нь Хулан гэдэг. 20 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч байсан жүжигчин эр өдгөө гурван охины аав гэсэн шүү.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин