”Маш нууц 2” киноны дуу ”Үеийн үед” цацагдаж эхэллээ.
2018/02/21

"Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол,
Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол" хэмээх сэтгэл шимшрүүлсэн үгстэй "Үеийн үед" дуу өчигдрөөс эхлэн олны хүртээл боллоо. Эх орноо бүрэн бүтнээр нь авч үлдсэн зоригт баатруудынхаа гавьяат үйлсийг Монгол түмэн минь үеийн үед санаж явах учиртайг сануулж, ойлгуулсан энэхүү дууг "МАШ НУУЦ-2" буюу "БАЙТАГ БОГД" уран сайхны кинонд зориулан бүтээж, дүрсжүүлсэн байна.

   Энэхүү дууны шүлгийг СТА Х.Соёмбо бичиж, аяыг СТА О.Хүрэлбаатар хийсэн бөгөөд дуучин Б.Энхсайхан сэтгэл хөдөлгөм сайхан дуулжээ. Тэртээх 1948 оны долоодугаар сарын 8-нд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Маш нууц 2" буюу "Байтаг богд" УСК гуравдугаар сарын 1-ний өдөр Corporate Convention Centre-т нээлтээ хийнэ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Домогт уулын түүхэн тулааны тухай хошин юм хийж түүхийг түүхийрүүлж хаяхнээ .Бат-өлзийгийн хил мэдэх гэж юу байхвээдээ
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
Сонин хачин