“Хүчирхэг” ганц бие ээжүүдийн хүүхдүүд
2018/02/20

Эмэгтэй хүн хатан ухаан, энэрэнгүй сэтгэл, бүүвэйн аялгуугаараа хорвоо дэлхийг уярааж явдаг заяатай билээ. Хувь тавилан хатуу, амьдралын төлөө ганцаар зүтгэж яваа “Хүчирхэг бүсгүйчүүд” хүүхдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлсэнийг харцгаая. Хүүхэд бол толь гэдэг дээ.

1. Жүжигчин Нарантуяа

Халуухан жүжигчин бүсгүй Нара хүүгийнхээ ааваас, хүүхдээ төрүүлээгүй байхдаа салсан хэдий ч төрөлхийн авхаалжтай дайчин бүсгүй ганцаар хүүгээ өсгөн хүмүүжүүлсээр 4 жилийг үджээ. Харахад зөөлхөн, дөлгөөхөн энэ хүү, дотоод ертөнцдөө ээжийн сэргэлэн цоглог занг авч төрөө биз ээ.

2. Загвар өмсөгч Содтуяа

Олны танил загвар өмсөгч Содтуяа өөрийн төгс бие галбир, дотоод гоо үзэсгэлэнгээрээ, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн бүсгүй. Түүний охиныг ээжийнхээ цахиурыг хагалах, загвар өмсөгч болох байх гэж хүмүүс ярьдаг. Тэр яриаг баталсан гэмээр ч юм шиг Азийн тэмцээнд оролцон дэд байр эзэлжээ. 

3. Жүжигчин Ундрал

Монголжин төрхтэй, жүжигчин бүсгүй Ундрал хамгийн анх жүжигчин Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдаж байсан. Ундралын хүү энэ жил 9 нас хүрч байгаа хэдий ч насандаа багтамгүй авьяастай, адтай хүү. Тэрбээр өөрийнхөө авьяасыг бүжиглэх урлагаас эхлүүлжээ. Одоо олон улсын бүжгийн тэмцээнд оролцож яваа сурагтай.

.

4. Жүжигчин Жавхлан

Эгдүүтэй инээд, цоглог дүрээрээ олонд танигдсан жүжигчин Жавхлан гялалзаж яваа бүсгүй. Жавхлангийн хүү аавтайгаа тунчиг адилхан. Адтай бүсгүй хүүгийнхээ боловсролд цаг зав гарган, анхаарлаа хандуулахын зэрэгцээ хүсэл мөрөөдлийг нь ч ярилцдаг гэнэ. Ээжтэйгээ юу ч нуулгүй ярьдаг хүү, жүжигчин болохоор зорилго тавьжээ.

5. Жүжигчин Мөнхсоёл

Яг түүн шиг шоунд оролцож, өөрийгөө авьяастай жүжигчин гэдгээ харуулж чадсан бүсгүй бол Мөнхсоёл. Тэрээр ганган хээнцэр бусдаас нэг л өөр нууцлаг дүр төрхтэй. Ээжийн загварын чиг хандлагын нууц бол хүүгийн "нууцлаг мэдрэмж" байж. Мөнхсоёлын хүү өөрөө гайхалтай загварлаг хувцасладаг бөгөөд ээжийгээ яаж хувцаслахыг зааж, аль талаасаа зургаа авхуулбал сайхан харагддагыг ээжээсээ сайн мэддэг төгс мэдрэмжтэй хүү.

6. Жүжигчин Б.Хулан

14 настайдаа монголын анхны фото мисс болж байсан Жүжигчин Б.Хуланыг хөрслөг бор царай, хөөрхөн алаг нүдээр нь андахгүй ээ. Тэрээр нэг хүү, нэг охинтой. Охин нь одоо 6-р ангид суралцдаг ба их л даруу, дөлгөөхөн зан ааштай. "Ээжийнхээ ачийг л заавал хариулна" гэж үргэлж ярьдаг, тэр нэг бяцхан мөрөөдөлтэй охин сургуульдаа нэртэй, онц сурлагтан байж.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    гахай Нараагийн хүү нь гэж нээрээ яг л бандааш Гантулга юм байна шд,тэр бид 2-ын хүчирхэг гэж юу байдгийн,айлын хүүхдийн хоолноос нь хувааж идсэн пизда авгай л биз дээ,
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
Сонин хачин