Үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзав
2018/02/13

НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын үе үеийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар, ажлын албанд ажиллаж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ энд цугласан ахмадууд та бүхэн залуу нас, мэдлэг чадвар, эрч хүчээ нийслэл хотынхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр харамгүй зориулсан хүмүүс. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн төлөө, НИТХ-ын байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж явсан та бүхэнтэйгээ уламжлалт цагаан сарын баярын өмнө уулзаж, хотын хөгжлийн бодлого үйл хэргийн тухай бодож санаж явдаг сургаал үгийг нь сонсож, харилцан ярилцаж, санал солилцож байгаадаа баяртай байна гэлээ. 

НИТХ-ын зүгээс аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн санал бодлыг тусгаж гарч байгаа шийдвэрүүдээ нийслэлийн төр захиргааны байгуулагуудаар дамжуулан хэрэгжүүлэх, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан санхүүгийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг УИХ-аар батлан гаргуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар болон одоо нийслэлийн иргэдийнхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа танилцууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин