Баянгол дүүрэг “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийнхөө хүрээнд сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн эмнэлэг болон аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул нар дүүргийн 22 өрхийн эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж анхан шатны тусламж, эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдэх гарц байгаа талаар санал солилцлоо.
Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө хийсэн энэхүү уулзалтад өрхийн эмнэлгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, өрхийн эмч, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, мөн өрхийн эмнэлгүүдийг бүсчлэн хөгжүүлэх улмаар өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжлийн бодлогыг тодорхой болгох зэрэг ажлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөлөө.
Өрхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байдаг энэ төсөв мөнгө хүрэлцдэггүйгээс ихээхэн хамаардаг гэв. Төсөв мөнгөний асуудал хаана, хаана хүндрэлтэй байгаа учраас боломжиндоо тулгуурлаад ажиллах хэрэгтэй, өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэхэд анхан шатны эмнэлгийнхний оролцоо чухал гэдгийг дүүргийн удирдлагууд хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна