”Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна
2018/01/28

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бодлогоор хэгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн Жижиг дунд Үйлдвэрлэлийн газар,  "Буянт Ухаа Спортын Ордон" Төрийн өмчит үйлдвэрийн газар хамтран "Цагаан сар 2018" үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Монгол түмний уламжлалт Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх хоёрудгаар сарын 1-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монгол Улсын хэмжээнд байх хамгийн том зай талбайд буюу 3000 метр квадрат дотор талбайд үйлчлүүлэх бол 3500 метр квадрат гадаа талбайд өргөн сонголт хийх аж. Үүнээс гадна 1000 автомашины зогсоол гээд бизнес эрхлэгч, үйлчлүүлэгч та бүхэнд ая тухтай орчинг зохион байгуулагчдын зүгээс бэлджээ. Үүнээс гадна нийт худалдаа эрхлэгч та бүхэнд зориулсан хөргүүртэй агуулах, камер хяналтын систем бүхий дулаан тохилог орчинд 300 хүртэл үзэсгэлэнгийн талбайг засан тохижуулсан нь бүр ч илүү таалагдаж таарна. Үүнээс гадна зохион байгуулагчид жижиг дунд бизнес эрхлэгч та бүхэнд нэгэн таатай боломж нээж өгсөн нь түрээсийн хөнгөлөлт юм. Тодотговол талбайн түрээс. Аж ахуйн нэгж 15000 төгрөг, ЖДҮ эрхлэгчид, малчин, тариаланч, хоршоологчид, хувь хүн 6500 төгрөг,  гадаа талбай нь 10000 төгрөг төлнө гэхээр зах зээлийн ханшнаас хэд дахин бага түрээс юм. Тэгвэл “Цагаан сар” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй иргэд ААН байгууллагыг 2018 оны 01 дүгээр сарын 26-аас эхлэн өөрийн байран дээр бүртгэж эхэлжээ. Та холбоо барихыг хүсвэл 88084251,  97118822 утсан холбогдоорой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин