БГД-ийн иргэд дүүргийнхээ хувийн эмнэлгүүдээр ХӨНГӨЛӨЛТТЭЙ үйлчлүүлэх боломжтой боллоо
2018/01/26

Баянгол дүүрэг бас нэгэн том шинэ ажлыг эхлүүллээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 15 эмнэлэгтэй өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Төр, хувийн хэвшил хооронд анх удаа хийгдэж буй энэхүү ажлыг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа санаачлан хувийн эмнэлгүүдэд санал хүргүүлсэн байна.

Хувийн хэвшлийн эмнэлгүүд энэхүү ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний онцлог нь Баянгол дүүргийн иргэд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр дараах эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

Үүнд, Монгол-Японы хамтарсан Улаанбаатар мед, Мангуут, Ачтан, Амин-Эрдэнэ, Талимаа, Мангуут, Хүмүүн, Су-джок, Од хийморь, Медтравма зэрэг эмнэлгүүд багтсан бол “Эпимон” мэдрэлийн сэргээн засах сувилал нь дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Харин Дархан-Оточ эмнэлэг нь дүүргийн зорилтод бүлгийн ахмадуудад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр уламжлалт анагаах ухаан болон нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр боллоо. 

Мөн Индранил шүдний эмнэлэг нь 24 цагаар ажилладаг бөгөөд дүүргийн иргэдэд 8 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ. Цаашид талууд эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах, төрөл бүрийн үзлэг, оношлогоо зохион байгуулах зэрэг олон талаар хамтран ажиллах юм. Баянгол дүүрэг өнөөдрөөс эхлэн дүүргийнхээ хувийн хэвшлийн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа дүүргийн удирдлагууд хэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ataarhaj baina.unenee helye..
    eooeeee.yamar az ni shovpison garuud ni ingej iveeld ordog bainaa..Bayangol duuregt nohoi ch bolov bolood turchih mine yaav aa..uneheer uur hugch baina.busad duurgiinhen hun bish yum bn l daa.Dandaa l Bayangol,bayangol getsgeh yum....drrrrrrrrrrrrrrrrrrrrrrr
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
Сонин хачин