БГД-ийн ”Ахмад настны эмнэлэг”-т тохижуулалтын ажил хийгдлээ
2018/01/25

Дүүргийн ЗДТГ-ын ахмадын зөвлөлийн ахмадууд “Ахмад настны эмнэлэг”ийн нэг өрөөг бүрэн тохижуулж өнөөдөр эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Тэд өөрсдийн санал санаачлагаар энэхүү ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ахмадуудынхаа төлөө сэтгэл, зүтгэл гаргаж улсын хэмжээнд анх удаа ахмад настанууддаа зориулж том бүтээн байгуулалт хийж өгсөн юм. 

Энэхүү арга хэмжээнд Засаг дарга С.Одонтуяа, засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул болон бусад албаны хүмүүс оролцож цаашид өрөө бүрийг тохижуулж ахмад настнуудынхаа ая тухтай байх бүхий л боломжийг хангаж ажиллахаа илэрхийллээ. Ахмад настны эмнэлэг нь шинэ байр, орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч нарын гээд бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн анхны эмнэлэг юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин