Иргэдийн хүсэлт, санал санаачлагыг нь сонслоо
2018/01/12

Монгол улсын хүн амын 50 -иас доошгүй хувь нь  амьдарч  байгаа Улаанбаатар  "Их хот"-ын  хувьд олон асуудал дагуулдаг. Иргэд НИТХ-ын даргатай уулзах санал хүсэлтийг цөөнгүй гаргадаг. Эдгээр хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр НЗДТГ-ын "А" танхимд  иргэд, ТББ-ын төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, ТББ-уудын төлөөлөл хувийн болон албаны  шинжтэй хүсэлтүүдийг гарган  шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, олон нийтийн байгуулагын төлөөлөлтэй нэг бүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь хууль, журмын хүрээнд  шийдвэрлэх  боломжтой асуудлуудыг холбогдох газруудад нь уламжилна гэдгээ хэллээ.  


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин