Том дүүргийн том дарга Ж.Сандагсүрэнтэй танилц. Түүнийг намын хуралдаа идэвхийлж байх үеийнх нь нэг ийм фото агшин үлджээ. Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг, томоохон засаг захиргааны нэгжийг удирдах өндөр хариуцлагатай албыг хашсан энэ эрхмийг манай уншигчид төдийлөн танихгүй байж мэдэх юм. Гэвч тэрбээр дүүрэгтээ бол хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбрөөрөө олны танил. Хамгийн сүүлд л гэхэд хүүхэд рүү чиглэсэн бодит ажлуудаас нь сошиал орчинд нилээн тархаж харагдав.
Мөн түүний хэзээ ч орхигдуулдаггүй нэг зүйл бий. Энэ бол эмнэлэг. Дүүргийнхээ эмнэлгийн хүчин чадлыг сайжруулж, эх хүүхдийг ая тухтай орчинд үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх тал дээр ажлаа авсан цагаасаа л анхаарч байгаагаас нь харахад овоо тууштай эр бололтой. За тэгээд мань эрхэмд хийх ажил эмнэлгээр хязгаарлагдахгүй их байна даа. Утаа, сургууль, цэцэрлэг гээд СХД-т тулгамдаж буй асуудал бусад дүүргээс ихдэнэ үү гэхээс багадахгүй. Сандагаа дарга энэ эрчээрээ асуудал ярьж зогсохгүй шийдэл, гарцаа зөв тооцоолоод ажил хэрэг болгоод яваад байвал ч болоод явчихна шүү.
Д.Амур
Сэтгэгдэл (1)