“Галзуу зугаалга” ба ХАРГИСЛАЛ
2016 оны 9 сарын 26

Энэхүү кино зохиолч Б.Шүүдэрцэцэг, жүжигчин С.Өлзийхүү нарын хамтын бүтээл. Гэхдээ эмэгтэйлэг эрхэмсэг ялдам ямарваа нэг престиж төсөөлөх хэрэггүй шүү. Ингэж анхааруулаад киноны тухай, нээлтийн ажиллагааны сонин сайхныг та бүхэнд хүргэе.

Ертөнцийн хамгийн урт нээлт

Киноны нээлт 17.30-д зарлагдсан. Харин яг үзвэр нь 20 цаг дөхөж эхлэв ээ. Нээлтийн өмнө гадаа хуримын чимэглэлүүд зассан байсан нь олны гайхашралыг төрүүлсэн. Киноны нэр “Галзуу зугаалга”, яасан ч хурим гарахгүй гэдгийг трейллэрээс ойлгочихсон байсан. Ямартаа л бие биенээсээ “Энд хурим болох гэж байгаа юм уу?” гэж асууж байх вэ дээ.

Киноны уран бүтээлчид Жи-Класс хөлөглөн ирцгээв. Сүртэй сайхан. Хамгийн дэгжин сайхан, ер нь л олны харахыг хүсэж байсан хүмүүс болох модель  Э.Энхболд, С.Сарнай нар цагаан хувцас өмссөн нь хун шиг л. Хамгийн хээнцэр нь Э.Энхболд байсан. Саяхан  “International Fashion Super Model” тэмцээний Гранпри шагналын эзэн болсон, дизайнер гэргийтэйнх энэ үдэш супер од шиг байлаа.

Гаднах нээлт даруухан болсон. Ямарваа нэг дуу хуур, “Яг түүн шиг” шоуны шилдэг хоёр оролцогч ирсэн юм чинь ядахдаа нэг үзүүлбэр хүлээсэн хүн олон байх. Хуримын чимэглэлийн зорилго тайлагдаагүй.

Уг нь ихэнх кино ингээд л дотогшоо үзвэртээ ордог бол тэгсэнгүй. Жүжигчид танхимаар нэг холхин харин үзэгчдэд хамт зургаа авахуулах таатай боломж нээгдсэн. Чилтэл хүлээсний эцэст кино эхэллээ. Яах вэ энэ зэргийн зүйл байх, гол нь уран бүтээл чухал билээ.

Гол агуулга 

Эхлүүт шорон стиль явав. Шорон гэснээс, би чинь бас жинхэнэ шоронгийн атамантай уулзаж ярилцлага хийж байсан хүн. “Ар хударга” киноны айхтар атаманы дүрийг бүтээсэн Д.Сэлэнгэ ахын ярилцлага тухайн үедээ тэсрэлт болсон юмдаг. Энд авчирч өгүүлэхийн учир нь ахын ярианаас нэг л ишлэлийг би одоо ч бодож явдаг юм.

“Яг үнэндээ шоронд яадгаа алдсан хүмүүс байдаггүй. Харин наранд тэрнээс аймаар хүмүүс их юм. Тэр PC тоглож байгаа бацаануудын хэрэглэж байгаа үг миний нарсанд сонсоогүй үгс байсан” гэж ах ярьж байсан юм. Гээд бодохоор шоронгийнх гэхээр л хараал хэлж хэрцгий харагдвал тэр тодотголд дөхнө гэж бодсон эхлэл хэсгийн тоглолт Д.Сэлэнгэ ахын ярьснаар зөрж байлаа.

Яах вэ яахав, киноны уран бүтээлчид тийшээ очиж биечлэн судлах боломжгүй байсан биз. Хоёрын хоёр бүсгүй хүн шүү дээ. Хүүхдийнх нь нүдэн дээр ээжийг нь хүчирхийлэх бол барууны кинонд элбэг харагддаг диалог. Аймаар гэж бодох уу, одоо юу ч гэмээр юм, нийгмийн л төрх юм даа.

За тэгээд шоронгийн орогдлууд манай зугаалж явсан залуустай таарав. Эхлээд аюулгүй өнгөрлөө. Харин дараа нь хэн нэг нь тэдний нуусан алтыг авснаас хэрэг мандаж бөөнөөрөө хүнд байдалд орсон. Мэдээж тэр байдлаас гарахын тулд оюутан охид залуус бүх хүчээрээ мэрийв. Төгсгөлийг өөрсдөө үзнэ биз ээ.

Жүжигчдийн тухай цөөн үг

Хамгийн сонирхол татаж байсан Э.Энхболд С.Сарнай нарын дүрээс яриагаа эхэлье. Э.Энхболд “нөгөө гонжгор” гэж ах нарт онилогдсон эр атлаа эмэгтэйлэг эмэгчин шинж нэвт гэрэлтсэн дүрд хувирав. Хэргийн эзэн сумны гичир тэр байлаа.

Эхэнд зургаа авахуулах гэж хошууран байсан хүмүүс киноны төгсгөлд харахаас дургүй хүрч байгаагаа ярихыг бодоход тэр дүрээ үнэхээр сайн бүтээсэн. Анхны кино шүү дээ. Хувирах чадвартай, юм юмтай энэ авьяаслаг залуу нэг үе СУИС-т сурч байсан номыг нь үзэж ногоотой шөлийг нь идсэн хүн тул өөлөх юмгүй тоглосон.

Харин С.Сарнай даруухан анги ангид байдаг олны хайрыг татсан хөөрхөн охины дүрийг бүтээв. Нэг их олон үг шаардлагагүй сормуусаа дэрвэлзүүлээд гоёхон хөөрхөн харагдаж байхад болж байгаа юм. Өөрийнх нь хувь хүний темпраменттай ойролцоо дүр таарчээ. Аядуу зөөлөн, киноны гоо үзэсгэлэн гэх юм уу даа.

 

Х.Баярмаа “Аюултай харилцаа” кинонд халамжит эзэгтэйн дүрд тоглосон. Харин энэ удаад бага зэрэг өөнтөгч охины дүрийг бүтээв. Гэхдээ дотоод сэтгэл нь цагаа тулахаар сайхан аж. Хүнийг зөвхөн харагдаж байгаагаар нь дүгнэж болохгүй.

“Тусгай салаа”-ны Сүлд буюу Алтанхуяг киноны баатрын дүрийг бүтээв. Гүдэсхэн, энгийн үед дуу шуугүй авч эрсдэлтэй нөхцөл байдалд хэн хүнээс гарахгүй эр зоригийг гаргаж байв. Уг хүн нь бас тиймэрхүү чигч шулуун байж мэдэхээр гэдгийг үзэгчид олон дүрээс нь харж байсан.

Жүжигчин Г.Золбоот атаман ах. Нүүрний сорив, харц биеийн хэлэмж танигдахгүй болтол өөрийгөө эвдсэн байлаа. Д.Хүрэлхүүгийн охин Намуун, “Шинэ үе”-ийн Отгоо, Энхжин, “Гурван найз” сериал дээр хартай залуугийн дүрийг бүтээдэг залуу хувь хувьдаа үүргээ ягштал биелүүлжээ. Дүр сонголт үнэхээр сайн, эздээ олсон байсныг энд хэлэх ёстой. Миний юу хэлэх гээд байгааг та бүхэн үзэхээрээ аяндаа ойлгоно.

Бид яах ёстой вэ?

Аливаа уран бүтээл, тэр тусмаа кино нийгэм рүү ямар нэг үзэл санааг шидэх ёстой. “Галзуу зугаалга” шидэж чадсан учраас шил шилээ дарсан олон киноноос ялгарах нь дамжиггүй. Бид ийм л аюултай нийгэмд амьдарч байна.

Гаргаж тавьсан, зүрх зоригтой нь энэ хоёр бүсгүй болохоос бүгд мэдэж байгаа. Тэд нийгэм өөрсөд рүү нь юу гэж дайрч давшилж шүүмжлэхээс ч айлгүй богино хугацаанд энэ нийгмийн бохир харгис бүхнийг үзүүллээ.

Хэрвээ та зугаалгаар явж байгаад ийм байдалд орвол яах вэ? Тантай тийм их хэмжээний алт таарсан бол та авах уу, эсвэл орхих уу? Авдаг юмаа гэхэд бусадтайгаа хуваах болов уу яах бол?

Тоглоом тоотой нь дээр. Зэлүүд хоосон байшин руу юу ч болж байсан битгий зугаалаарай гэсэн санааг хоёр бүсгүй маань уран бүтээлчийн хувьд, үр хүүхэдтэй эх хүний хувьд өгүүллээ.

Нөхөрлөлийн үнэ цэнэ, олон сайхан зүйлс энгийн үед бидний нүдэнд харагддаггүй. Хүнд нөхцөл байдал дунд хүний мөн чанар харагддаг ажээ.

Гэнэт бодсон, яг ийм нөхцөл байдал дунд орвол би, миний найзууд яах бол доо гэж. Одоо ч бодсоор л байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

У.Цахирмаа

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • 03-24 18:04
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-24 17:35
    Retweet (3)
  • 03-24 17:53
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-24 18:05
    Retweet (0)