Бөхийн маргаанд дуучид хэлмэгджээ
2018/04/18

Дуучин П.Идэржавхлан дөрөвдүгээр сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаж, тоглолтын бүх бэлтгэл ажлуудаа хангаж, тасалбараа худалдаанд гаргасан байжээ. Гэтэл хэдийнэ 2000 гаруй тасалбар борлуулсан байтал Монголын үндэсний бөхийн холбооноос заалаа гаргаж өгөх боломжгүй болсон талаар мэдэгдсэн байна. 

Ойрын өдрүүдэд  бөхчүүдийн дунд үүссэн маргаанаас болж Бөхийн өргөөний хаалга үүдийг эвдэлсэн, цагдаагийн хамгаалалтад авсан, бөхчүүд хоорондоо маргалдаж, гар зөрүүлсэн гээд олон үйл явдал өрнөж байгаа. Тиймээс Монгол бөхийн өргөөний өмчлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны удирдлага, зохион байгуулалтын маргаантай асуудлаас болж тус байгууллага дөрөвдүгээр сард зохион байгуулахаар зарлагдаад байсан бүх арга хэмжээ, барилдаан, тоглолтыг цуцалсан бололтой.

Үүнд бухимдсан дуучин П.Идэржавхлан болон бусад уран бүтээлчид өнөөдөр энэ талаар 14:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    хөдөөнөө очиж талдаа бархир,муу хиртэй халтаруудыг цуглуулдаг газар биш,
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
Сонин хачин