Академи Авардсын хошигнол
2015/06/08

Сониноос, өчигдөр ёстой гоё юм сураад. Та нарт зааж өгөх үү? Хүлээн авалт хийх боллоо гэж бодьё. Гэтэл орох хүсэлтэй хүн их олон, харин танд маш цөөн урилга, бас заримыг нь зарчихмаар байдаг ... Тэгвэл ингэ, хүссэн бүх хүмүүст хүлээн авалтын урилга өг. Бүгд сэтгэл хангалуун, нэгт ёслолын ажиллагаа чинь дүүрэн хүнтэй байх болно, хоёрт та ч мундаг тусч сахиулсан тэнгэрийн дүрээр хүмүүст хайрлагдана.

Тэгээд яаж дараа нь зохицуулах вэ гэж үү, маш амархан. Урилган дээр ямар ч тэмдэглэгээ хийгээгүй зүгээр цулгуй цаас болохыг хэн ч анзаарахгүй. Яг орох болоход угтагч тэр хүний суудал дотор байхгүй болохыг хэлнэ. Мэдээж зарим нь таниас тусламж хүснэ. Тэр үед та оруулаад өгчих. Удалгүй ширээнд нь очоод нөгөө тэмдэглэгээгүй урилгыг нь зөөгч шалгаад л гаргачих юм чинь. Та оруулсан уу, оруулсан, суулгасан уу суулгасан, таваг шөлний төлөө заргалдах хаашаа юм гээд хүмүүс гараад явах болно. Супер технологи шүү, дараа хүлээн авалтын менежерээр ажиллахдаа туршаад үзээрэй.

Хүзүүвч

За одоо гол ажилдаа орцгооё. Өчигдөр Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол, за бараг Монголын Оскар гэж би хувьдаа ихэд тоосон Академи Авардс наадам болов. Надад гадаа сурвалжлага хийх мандат, ёслолын ажиллагаа руу орох мандат, дээр нь ёслолын ажиллагааны урилга, дээр нь хүлээн авалтын урилга байлаа. Сум нэвтэрдэггүй хантааз нэжгээдийг давхарлаж өмссөн мэт, нөгөө талаас мандатаа давхарлаад зүүсэн чинь баян айлын нохой ч ийм олон давхар юм зүүдэггүй байх даа гэсэн хөгжилтэй бодол орж ирэв хэ хэ.

Дадлагын оюутан байхад мандатанд их дуртай байлаа. Хараахан сэтгүүлч болоогүй учраас тэр өдөртөө л хүмүүс намайг сэтгүүлч гэж харахыг мэдэрч кайф аваад л. Харин одоо бол нохойны хүзүүвч шиг тэртэй тэргүй сэтгүүлч л юм чинь гэх аархах бодол төрнө. За тэгээд хүзүүвчээ зүүгээд урилгаа бариад Шинэ Шангрила Улаанбаатар зочид буудлын үүдэнд очив.

Хэдэн ч давхар хамгаалалттай юм, улаан хивс нь шинэ юм байна, дажгүй орчин гэх анзааны юм бодож амжив. Зүй нь бид бол нэг л мандат зүүж сурвалжлага хийдэг эринээс ирсэн сэтгүүлчид. Амьдралдаа хамгийн олон нэвтрэх эрхийн мандат, урилганууд давхарлаж барьсан тул нэг л өөр байлаа. Яахав бичиг цаасанд мөнгө үрмээр байсан юм байлгүй, зохион байгуулагчид.

Яг хэн нь дебют хийв?

Ийнхүү ёслолын арга хэмжээ эхэллээ. Тайз засал, гэрэл орчинтой бол яриад байх юм алга. Хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал, “SBN” телевизийн хөтлөгч Б.Батзаяа нар ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүс, хоёрт кино тэдний амьдралд тун ойр сэдэв тул мэдээж жижиг сажиг алдаа гаргаж нүүр улайлгахгүй нь тодорхой. Шагнал гардуулж байгаа хүмүүс элчин сайдууд, компанийн захирлууд, за тэгээд кино урлагийн ахмадууд.

Хэрвээ та олонд танигдмаар байвал томоохон арга хэмжээнд шагнал гардуулахад л болно. Нэг дор олонд танигдаж дебют хийх сайхан боломж юм байна шүү. Дэлгэцнээ кино урлагийн 80 жилийн түүхэн он цаг, кинонууд хөвөрч дурсамж сэргээв. Урлагийн номерууд ч түүхтэйгээ холбогдон үе үеийн киноны сайхан дуунуудыг сонсон сэтгэл сэргэв. Нээрээ л ийм байсан даа. Шагнал гардуулалт тун шуурхай явагдав.

Хэн, хэдэн шагнал “зулгаав”?

Киночид ер нь амлалт биш үр дүн ярьдаг хүмүүс юм. Манай төрийн түшээдэд киночдоос сурах юм их байна даа. СГЗ Г.Золжаргал аавд нь 40 жил, өөрт нь 10 жил, одоо хүүд нь хоол хийж өгч арыг нь дааж байгаа ээждээ талархав. Үнэхээр тэр буурай байгаагүй бол эдний гэр бүлээс сайн уран бүтээл гараа ч уу үгүй ч үү. “Ар хударга” киногоор Шилдэг дууны найруулагчийн шагнал хүртсэн Б.Баярхүү 11 жилийн дараа 5,1 аудиог дахин хийгээд үнэхээр чадсан гэдгээ омог бардам мэдэгдэв. Тэр нухсаар л байж, тасралтгүй ажилласны дүнд хүссэн зорилгодоо хүрчээ.

Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналын эзэн болсон СТА А.Цэгмэд кино урлагт зүтгээд 50 жилийн дараа анхны том шагналаа хүртсэн нь энэ. Мөн тэр энэ өдрөөс гуравхан хоногийн өмнө дэлхийн кино “Марко Поло”-д тэнцсэн сайхан мэдээг хүлээж авч. Удахгүй тэр холыг зорих нь.

Тайзнаа энэ шагналд хүртэл хэр хол замыг туулсан болох уран бүтээлчдийн халуун яриа өрнөж байлаа. “Аав” киноны зохиолыг бичсэн залуу зохиолч М.Энхдалай киноны санаагаа 10 жилийн өмнөөс бодож явж. Учир нь тэр ганц хүүтэй, өрх толгойлсон аав. Өөрийнхөө амьдралаар зохиол бичсэн юмуу даа гэж түүний хоолой зангирах агшинд бодогдов.

Тоон дотор үсэг гэгчээр хошин шогчдоос ганц хүн наадамд ирсэн байсан нь “банш” Батаа. Тэр “Ээжээ надтай гэрлээч” киноны дүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг гардав.

Юун С.Ариунбямба, юун “Ар хударга”-ын нөгөө гэнэт тодорсон од Д.Сэлэнгэ огт хөндлөнгийн хүн гараад ирсэнд үзэгчид алмайрч орхив. Өөрөө ч тэр уур амьсгалыг мэдэрсэн байх. Мэдээж “банш” Батаа маань чадварлаг жүжигчин, олон сайхан дүр бүтээсэн. Яг тухайн дүрд шагнал өгдөг гэж ойлгоод байгаа, тэр утгаар түүний яг тэр киноны дүр ... За мэдэхгүй ээ, мэдэхгүй. Сонин юм даа, миний хараа муудчихмааргүй юм, нэр дэвшигчдийн жагсаалтанд түүний нэр байгаагүй.

Байсан бол тайзан дээр гарч шагнал авахад ядаж бага зэрэг л гайхна шүү дээ. Бодвол тэр жагсаалтыг шивсэн хүн нэрийг нь санамсаргүй гээсэн биз. "Банш" Батаагийн нэр менюнд байгаагүй, гэхдээ гал тогоонд байсан юмуу хаашаа юм.

Киноны дуу номинацид С.Наран “Аав” киноны дуугаар бараг авчих бололтой үзэгчид уухайлав. Гайхалтай нь дугтуйнаас Э.Агиймаа “Аюултай харилцаа” киноны дуу гэсэн бичиг гарч ирэв. Тэр дууг олонх хүн сонссон эсэхээ санахгүй байх шиг. Э.Агиймаа маш олон киноны дуу дуулсан. Бодвол тэрийг нь анзаарсан юм уу, за мэдэхгүй ээ, мэдэхгүй.

Ер нь тэгээд бидний кино урлагийг мэддэг ойлгодог цаг хаа ч юм гээгдсэн бололтой. За, кино тус бүр хэдэн шагнал “зулгаасан”-ыг шивээд хаячихья, ядаж энийгээ чадах юм чинь хэ хэ.

ТюТю: Дебют  

Баримтат кино: Г.Золжаргал “Тавилан”

Шилдэг богино кино: “Уулын эзэн” Пүрэвжав

 “Ар хударга”: Шилдэг дууны найруулагч Б.Баярхүү

                         Шилдэг эмэгтэй гол дүр О.Долгор

“Аюултай харилцаа”: Шилдэг дуу Э.Агиймаа

“Амьдрал нулимсанд дургүй”: Шилдэг хөгжим Б.Одбаяр

“Аав”: Шилдэг зураглаач О.Базаррагчаа

            Шилдэг эрэгтэй гол дүр Ц.Цэрэнболд

            Шилдэг найруулагч Г.Эрдэнэбилэг

            Шилдэг кино зохиол М.Энхдалай

            Шилдэг бүтээл

“Учрал”: Шилдэг эвлүүлэг Д.Төгсбаяр

“Ээжээ надтай гэрлээч”: Шилдэг эрэгтэй туслах дүр Д.Баттөмөр

“Хүдэн”: Шилдэг эмэгтэй туслах дүр А.Цэгмэд

“Хүүхэлдэй”: Шилдэг дүрсний эффект Түвшинтөгс

Шилдэг хөрөнгө оруулагч: Б.Дэлгэрсайхан “Дорнын говь”

Ийнхүү хэдэн цомоо хувааж авлаа. Маш олон уран бүтээл төрөн гарч 80 жилийнхээ ой дээр Монголын кино урлаг сэргэсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Мэдээж цом цөөхөн, бүтээл олон хойно тайзнаа гарч чадаагүй хүмүүс гонсойсон л байх. Гэвч гэрэл сүүдрээр наадагчид минь шагнуулах эсэх юу нь чухал байх вэ. Уран бүтээлээ хийгээд л байгаарай.  Хойтон жилийн наадам юу юугүй хүрээд л ирнэ.

Гуйна гэдэг гутамшиг

Сониноос, оны шилдэг бүтээлд 5 сая төгрөг дагалддаг юм билээ. “Аав” киноныхон шагналын мөнгөө газар дээр нь хүлээн авсан. Хаа очиж мөнгөн дүн бичсэн том пайз өгсөнгүй. Бэлэн мөнгө сайхаан. Пайз чинь дараа нь мөнгө болтлоо уддаг юм гээ биз дээ?

Найруулагч Б.Балжиннямд Хөдөлмөрийн баатар гуйж буйгаа “Зохиомж”-ийн Б.Цогтбаяр төрд уламжлав. Уг нь албан хүсэлт явуулсан ч 2 жил болоход хариу ирээгүй тул дахин сануулсан хэрэг. Гуйна гэдэг гутамшиг, тэр тусмаа авах ёстой шагналаа авч чадахгүй гуйж явах бүр амаргүй биз. Өгчихөөсэй билээ. Тэгээд энэ хорвоод байхгүй болсон хойно нь мангартаад нөхөн шагнадаг тал бий шүү. Ямар авсандаа аваад орох биш, тэр хүн авч байгаагаа ч мэдэх биш, төр засаг амьдад нь гар сунгахад юу л унав гэж.

Ирэх жил ер нь яавал энэ наадамд шилдэг авах вэ? "Ээж" ч юмуу, "Хүү" гэдэг кино хийвэл ямар вэ? Тэгээд эмээ, өвөө гэж үргэлжлээд л насаараа хоолтой гэж зарим нэг нь хошигнож байна билээ. Хаа очиж манай киночид даруухан юм. Рок попынхон бол ийм ёслолын дараа гараад шууд нударга зөрүүлдэг гэсэн шүү. "Алив тэр намайг шалгаруулаагүй шүүгч хүрээд ир дээ" гээд халамцаад доргих ч юмуу хөшигний ард юм юм л болдог юм байх.

Тус наадам энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Шүүгчийн бүрэлдэхүүн хэзээд нууц байдаг байх нь. Тандвал кино урлагийн ахмадууд бололтой. Энэ жилийн зохион байгуулалт дээр "U Art Entertainment studio" Монголын кино урлагийн академитай хамтран ажилласан. Тэдний онцолсноор кино урлаг 80 дах жилдээ хөгжиж байхад шүүлтийн горимоо анхаарах цаг болсон мэт. Ядаж онлайн санал асуулга, үзэгчдийн санаа бодлыг тусгамаар ч юмуу. Чухам ямар шалгуураар тодруулдаг нь оньсого хэвээр үлдэв.

Үзэгчдийг яг одоо шуугиулж буй "Ар хударга", их л шинэлэг санаатай гэгдсэн "Үндэсний баялаг", угаас нэр дэвшихээс татгалзсан "Содура" гэхчлэн гортигны гадна олон бүтээл үлдлээ. Бүгд оролцохгүй, олон нийтийн саналгүй бол Авардс нэрэндээ хэр нийцдэг юм бэ дээ.

Ийнхүү наадам дууслаа. Би нөгөө хүзүүвчээ тайлаад олон давхар урилгаа бариад хүлээн авалтын заалны үүдэнд очив. Тэгээд бичилтгүй суух эрхгүй урилгатай болохоо мэдсэн юм даа. Мэдээж намайг оруулж өгсөн. Гэхдээ буцаан гаргахыг оролдсон. Бүтэн жил тойрон киночидтой ойр байсных, даанч дээ ганц урилга надад илүүчлэх хүн олдолгүй яахав.

Харин бусад хэвлэлийнхэн хэдэн цагийн турш шууд дамжуулалт хийсэн телевизийнхэн бичилтгүй урилгатай тул хаалган дээрээс бөөн бөөнөөрөө буцав. Манай хэвлэлийнхэн ер нь даруухан хүмүүс шүү. Яасан ч хүлцэнгүй тэвчээртэй ажилсаг юм бэ дээ. Тун эвгүй нөхцөл байдал үүсээд нүүрээ улалзуулж зогсоод гарч явахдаа "Хэвлэлд яаж ханддагыг харлаа" гэж намуухан дуугарах.

Сураг сонсохнээ хүлээн авалтын нэг урилга 50$-ын үнэтэй юм гэнэ. Нүдэн дээр мөнгөөр худалдаж аваад кино урлагт, ер нь энэ арга хэмжээнд огтхон ч хамааралгүй найзуудыгаа оруулах хүмүүс харагдсан.

Гээд биччихээр ирэх жил намайг Академи Авардст урихгүй байх. Яахав урихгүй байвал байна л биз. Ямар ч арга хэмжээнд яаж ийгээд нэвтрэх дасгалыг хэдэн жилийн турш хийснийх, ямар хүн алж хүрээ талсан биш хүсэх юм бол орчихтойгоо байна хэ хэ. Сэтгүүлчид бид л хүсэх юм бол орж чадахгүй орон зай нэгээхэн ч үгүй бөлгөө. Аая тийм онгироо тэ? Надад, манай зурагчдад хүсвэл такс худалдаад авах мөнгө байсан. Гэхдээ бид мөнгө төлөхгүй. Бидний тэнд зарцуулсан ажлын цаг, энэ нийтлэлийн бичлэг, гэрэл зургийн аппаратны даралт, зураг бүр, манай сайтын орон зай 50$ байтугай үнэтэй.

Чаддаг чаддаг газраа, шат шатандаа л чадах юмаа хийцгээе. Золиг гэж, өнөөдрөөс эхлээд бид урихгүй бол очихгүй, мөнгө төлөхгүй бол бичихгүй гэвэл надыг болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг яахын? Уншигчид тэнцвэртэй мэдээлэл авах эрхтэй. Бичих нь сэтгүүлч бидний ажил. Зарчим ийм энгийн. Урилгаа заавал шалгаж орж байгаарай найзууд аа!

Эх сурвалж: www.grandnews.mn 

Бэлтгэсэн У.Цахирмаа, Д.Цэгц

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (19)

  • chaa
    hool ugsungui geed uurlaad baigaa yum baih daa huurhii
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Tihhh
    yag unene haha ulun2
    2015 оны 06 сарын 09
  • Kkkk
    Чи сэтгуулч биш ба л даа, одоо хэр хэмжээгээ тогтоосон сэтгуулчид унэгуй хоолонд гуйхээ больсон елен гар вэ
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Би ч хэвлэл мэдээппийн байгуулагт ажилдаг. Гэхдээ энэ сэтгүүлч гээд байгаа нөхөр хоолонд оруулаагүй гээд гомдоод байгаа юм уу даа. Яасан ч өлөн юм. Тэгээд энэ нэрээ нуудаг зангаа болимоор юм. Доромжлох гэж оролдож байгаа юм бол нэрээ ил тод болгоод бичвэл зүгээрсэн дээ
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Zulaa
    Цахирмаа yag golii ni olj bichdeg l ...grand gaiguishdee busdiigaa bodvol
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Ч.Ундрал зохион байгуулсан гэдэг нь үнэн үү. Гаднаа гяланцаг, дотроо... гэдэг дээ, өөр шигээ юм хийж дээ. Ичмээр юм
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Onigootoi amitad unenig ni heleheer uheh gd setgegdel bichij suugaag ni unenig ulaital heljee. Uhsenih ni awards shog garaa
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Tod
    Юу яриад юу бичээд байгаа юм бэ. Ийм болохоор чинь л хэвлэл мэдээлэл ахихгүй байгаа юм биш үү? Хэнийг дуурайгаад хуулаад ийм хачин маазарсан юм бичээд байгаа юм. Зураганд болоод л уншлаа хүнд хэрэгтэй юм нэг ч алга. Орж чадаагүйдээ бачимдсан юм байна гэж санагдлаа.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Ari
    Маш муу бичжээ. Егөө, хошигнох маягтай бичих гэсэн чадсангүй хөгийн болхи маазралт байна. Тэгсэн хэрнээ яасан айхтар ичгүүргүйгээр өөрийгөө сэтгүүлч гэж хэлж чадна вэ? Киноныхонтой ойр л гэнэ, тэгсэн хэрнээ мөн л энэ салбараа мэддэггүй, мэдэрдэггүй хүн байна. Энэ сайт сэтгүүлч гэж өөрийгөө ичихгүй нэрлэж байгаа энэ ядмаг амьтанд хэдийг төлдөг бол? Би хавьгүй дээр анализ биччих л юм байна. Хүний өмнөөс ичих шиг хөгийн муухай мэдрэмж ер нь байдаг болов уу?!
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    yumiig oilgood shuumjil. odoo buh l gazar iim bgaa. harinch zagatanasan gazar maajiv gej goliig ni olood bichchij
    2015 оны 06 сарын 08
  • Зочин
    setguulchdiin neriig gutasan shal balai yum bichij bh yum. tavag hoolnii tuluu uhlee l dee ene
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin
    yag unen. setguulch huniiner gutaasan shal shog amitan beeshd
    2015 оны 06 сарын 08
  • Hhhh
    Undral gej hutlugch n eregtei dur shalgaruulj baihad uzesgelentei gej heleed bantaad duugai bolj haragdsan anhnii udaa zohion baiguulj bgaa ch yamar ch chadwargui undralaar huthuuldeg n unen teneg sangdsan. hutluud l ner dewsheed l undral arai bishee
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Zoljargal bol hiidegee hiisen, Cham shig neree nuutsalj com iin ardaas shal shal gej hutsaj suudag hun bish, Chi tiim lag yum heden mayan hund buyan ajil hiij, Olon zuun niigem sedevtei nevetruulegiin uuriin tsalingaasaa iluuchilj hiideg., Chi yu hiisen hun yum, hun shuumjilhees shaashgui. . Khuvtsasanii tuhaid uuruu iim chuluut huvtsas umsdug bugdl medene. zaaval busadiig duuraih albtai yu.
    2015 оны 06 сарын 08
  • Зочин
    Энэ Цахирмаа, Цэгц гэж нэр усаа бичсэн хүмүүс ямар онигоотой юм бэ. Өмнөөс чинь бөгс улайгаад бүр түлэгдчихлээ. Ийм ичмээр юм бичихээ больмоор юм
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      yumiig oilgood shuumjil. odoo buh l gazar iim bgaa. harinch zagatanasan gazar maajiv gej goliig ni olood bichchij
      2015 оны 06 сарын 08
  • zochin
    setguulch guai booj uhlee yu ta yasan yum uzeegui aashildag yum . Anh udaa zohiogdoj bgaa yumand aldaa onoo bgaa shde. Yvaandaa saijirdag yun bgaa bizde. Yasan ooroo suudald suuj chadaaguide sharalhaad bga ymu. Bitgii tim hogiin zan garga lda . Yum hiih gej bgaa humuusee demjeed og l do . Muulj suuhiin orond. Ooriigoo l shuvt omoorchih yuma .Manaihan inged iim balai shde tamiin togoonii ulger shig . Bichsen yumii chin unshsan chin FUCK l gemeer bn
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • zochin
      yag unen. setguulch huniiner gutaasan shal shog amitan beeshd
      2015 оны 06 сарын 08
  • боль
    сэтгүүлчид гэж хэдэн нөхөд яахаараа юм болгон дээр очиж үнэгүй идэж уух гэж өлөв долов хийж явдаг юм бэ? хэдэн яравгар зантай, толгой хоосон нөхдүүд. хаана л арга хэмжээ болно, тэнд нэг үнэгүй хоол идчих гээд л... мөнхийн өлөн наасан. сэтгүүлч нэртэй мөртлөө энгийн надаасаа ч муу бичдэг, надаас илүү их үг үсгийн алдаа гаргадаг, найруулга зүйн анхан шатны мэдлэггүй нөхдүүд байдаг юм билээ дэг.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Tihhh
      yag unene haha ulun2
      2015 оны 06 сарын 08
  • бөө
    Угаас бухимдалтай нийгэмд дээр нь нэмж монгол кино үзэж бухимдахгүй байхаар шийдсэн. Зүгээр л байна. Бодлын хулгайчаас хойш монгол кино үзсэнгүй ээ.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин
    арай ч дээ л гэмээр зохион байгуулсан. Ирсэн зочдыг чихээд суулгачихсан, хөгжимчдийг задгай ил гаргаад суулгачихсан, хөтөлж байгаа хөтлөгчид нь ярианы баялаг муу, уйтгартай, хүчээр бараг энэ ажлын ард нь яаж гарах вэ гэсэн бодлыг өөртөө агуулсан, итгэлгүй, мөн гэрэлтүүлэг гэж ёстой 00, уламжлалт харанхуйн үдэшлэгээсээ одоо татгалзаачээ, яагаад сайхан гэрэл гэгээтэй, орчин нь гэгээлэг байж болдоггүй юм бэ? хөтлөгчдийг гэрэлтүүлэх гэрэл яаж байгаа юм бэ, хөтлөгчдөө тэгэж доромжилж муухай харагдуулж болохгүй, чаддаггүй юм аа гэхэд ядаж дуурайл даа, орчин үед бас ч гэж техник хөгжчөөд байна ОСКАР-ыг хар л даа, үнэндээ зүгээр л нэг байгууллагын шинэ жил наад авардсын арга хэмжээнээс чинь илүү дээр болно. За тэгэд шагнал авч байгаа хүмүүс тэр дундаа нөгөө лаг гээд байгаа Золжаргал нь юу өмсөж ирээд байгаа юм бэ? яасан муухай бүдүүлэг юм бэ? гудамжинд явж байгаа биш дээ нэг сайхан хослол авчих мөнгө байдгүйн юм уу? ингэж энэ сайхан арга хэмжээг үл хүндэтгэж болохгүй. Нөгөөтэйгүүр ирсэн зочид
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Zoljargal bol hiidegee hiisen, Cham shig neree nuutsalj com iin ardaas shal shal gej hutsaj suudag hun bish, Chi tiim lag yum heden mayan hund buyan ajil hiij, Olon zuun niigem sedevtei nevetruulegiin uuriin tsalingaasaa iluuchilj hiideg., Chi yu hiisen hun yum, hun shuumjilhees shaashgui. . Khuvtsasanii tuhaid uuruu iim chuluut huvtsas umsdug bugdl medene. zaaval busadiig duuraih albtai yu.
      2015 оны 06 сарын 08
  • Setguulch
    Ichguurtei yum! Jujigchdeesee iluu hevlel awardsiinhand heregtei. Tavag hoolondoo bish yum! Neg orchind hoolloh gdg ugaas negden gunzgiireh bololtsoo boldog doo. Ontsgui l yum bolj. Hevlel dotroo yalgavarlaj boloh l bsan. Unendee zarim suraggui site hevleliinhen bol tuvugtei l duu. Grand bol uur gedgiig ontsolmoor bna.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Setguulch
    Ichguurtei yum! Jujigchdeesee iluu hevlel awardsiinhand heregtei. Tavag hoolondoo bish yum! Neg orchind hoolloh gdg ugaas negden gunzgiireh bololtsoo boldog doo. Ontsgui l yum bolj. Hevlel dotroo yalgavarlaj boloh l bsan. Unendee zarim suraggui site hevleliinhen bol tuvugtei l duu. Grand bol uur gedgiig ontsolmoor bna.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • 444444444444
    ямар муухай шарлуулж бичдэг юм бэ. Мэргэжлийн өнцгөөс харж бичих хэрэгтэй ш дээ.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    зөзө хөөрхий монгол кино монголын урлаг
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    зөзө хөөрхий монгол кино монголын урлаг
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
Сонин хачин