Кино урлагийн шилдгүүд тодрох Монголын Оскар болоход хоёр хоног үлдлээ. Зохион байгуулалтын үндсэн бүрэлдэхүүн дээр энэ жил жүжигчин Ч.Ундралын тэргүүлдэг U Art Entertainment studio хамтран ажиллаж байна. Авардсын өөр нэг шинэлэг тал нь саяхан нээлтээ хийсэн Шинэ Шангрилад ёслол болно. Зургадугаар сарын 7-ны үдэш Шинэ Шангрилад догдлол дүүрэн зогсох нэр дэвшигчдийн жагсаалт эцсийн байдлаар гарсныг та бүхэнд хүргэж байна.
Өрсөлдөгчдийн тухай товчхон:
Тодруулахад, энэхүү наадамд уран бүтээлчид өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэр дэвшдэг аж. Сонирхол татаж буй өнцөг нь “Ар хударга”, аймшгийн кинонд тэгтлээ гаршаагүй манайд содон үзэгдэл болсон “Хүүхэлдэй”, удтал дэлгэцээс хол хөндий байсан “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуягийн “Үндэсний баялаг”, шоу ертөнцийн хаан гэгддэг ноён Л.Балхжав энэ удаад “Содура”-г биш хүү Б.Чингүүнийхээ “Учрал” киног сойсон нь анхаарал татлаа. Л.Балхжав кино зохиолыг нь бичсэн гэдгийг үзэгчид тэр бүр анзаараагүй болов уу.
Харин нэг сонин нь, кино ертөнцөд орон зайгаа тунхаглаад буй "Хувьсал" продакшн наадмын гортигны гадаа үлдэв үү дээ. Өнгөрсөн жил тэдэнд шагналын хур буусан. Өөрсдөө нэг жил өнжиж даруухан загнахаар шийдэв бололтой.
Ширүүн өрсөлдөөн бүх шатанд өрнөнө. Бүгдийг нь л дэмжмээр, бүгд ялчих юм шиг энэ жил уран бүтээлчид маш их хөдөлмөрлөжээ.
Эрэгтэй гол дүр маш ширүүн тэмцэл өрнөх нь жагсаалтаас харагдана. Харин эмэгтэй гол дүрийн номинацид би хувьдаа Г.Отгонцэцэг авчих байх гэж таамаглаж сууна. “Аюултай харилцаа” киног үзсэн үзэгчид түүний чадварыг ам хуурайгүй магтаж байлаа. Тэр үнэхээр шинэ дүр төрх илэрхийлсэн.
Харин эмэгтэй туслах дүр дээр Х.Баярмаа "Аюултай харилцаа" кинон дээр бүтээсэн дүрээрээ бараг авчих хүлээлт бий. Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин тэрбээр мисс, модель, тайзны жүжигчин, хөтлөгч юм юм хийж буй. Харин энэ киноны дүр түүнийг үзэгчдэд өөрөөр таниулсан юм. Сонирхуулахад, "Гэгээн Муза" наадамд "Алладины шидэт дэнлүү" жүжгийн Жасмины дүрээр тэр туслах дүрд нэр дэвшсэн. Энэ жил Х.Баярмаагийн хувьд уран бүтээлийн олз омог арвин байж.
Эрэгтэй туслах дүрийн тулаан гарцаагүй С.Ариунбямба, “Ар хударга”-аар кино урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “битүү морь” Д.Сэлэнгэ нарын хооронд өрнөх нь. С.Ариунбямба "Аюултай харилцаа" киноны дүрээ энэ номинацид сойжээ. Сонирхуулахад, С.Ариунбямба “Ар хударга” кинонд бүтээсэн гол дүрээрээ үзэгчдийг бас л хөвсөлзүүлж байсан шүү. Бас л дэвшвэл дэвшихээр дүр. С.Ариунбямба, Д.Сэлэнгэ хоёрын хэн нь “атаман” болохыг 7-ны үдэш харах нь.
Найруулагчид дунд үүц задалсан хүн нь жүжигчин Г.Эрдэнэбилэг. Түүний анхны найруулсан уран бүтээл болох “Аав” үзэгчдийн сонирхлыг чамгүй татсан. Жүжигчин Г.Ундармаа, залуу найруулагч Б.Чингүүн нар ч акулуудаас хол хоцрохгүйгээ илэрхийлж бүтээлээрээ хашгираад буй.
Зураглаачид дунд О.Базаррагчаа, Б.Отгонзориг нар хэдийнэ үзэгчдэд нэр нь танил болсон. Давж сурсан бөх шиг л хэн хэн нь дүүхэлзэж буй. О.Базаррагчаа “ТюТю”, “Аав” киногоор зэрэг нэр дэвшиж аархсан бол Б.Отгонзориг “Сүүлчийн шөнө”-өөр нэр дэвшиж энэ хооронд шинэхэн уран бүтээл “Эр хүн болгож өгөөч” киногоороо уржигдархан үзэгчидтэй уулзаад буй.
Зохиол бол киноны амин сүнс. Нэр дэвшигчид дунд акул Л.Балхжав хүртэл байхаас гадна “Ар хударга”-аар тэсрэлт хийсэн найруулагч Д.Болдбаатар өөрөө зохиолоо бичсэн гэдэг утгаараа анхаарлын төвд орж ирээд байна. Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, Ц.Хүсэлбаатарын “Аюултай харилцаа” ч анхаарал татахгүй байх аргагүй. Б.Буяндэлгэр “Өнөөдөр”, М.Энхдалай “Аав”, Л.Таванбаяр “Хүдэн” гэхчлэн кино урлаг бидэнд шинэ хүмүүсийг нээж байна.
Хөрөнгө оруулагчид дунд магадгүй хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнөх болно. Хэдий сайн зохиол, сайн баг байлаа ч санхүүжилтгүй бол үзэгчид энэ олон сайхан бүтээлийг үзэхгүй байлаа. “Ар хударга” киногоо найруулагч Д.Болдбаатар өөрөө санхүүжүүлж нэр дэвшсэн байна. Дорнын говийн Б.Дэлгэрсайхан хэмээх цуутай баян эрийн нэр дуулддагыг уншигчид санаж байгаа байх. Энэ эрхэм “Сүүлчийн шөнө” кинонд хөрөнгө оруулжээ. Өнгөрсөн жил ч бас энэ номинацид нэр нь дурсагдсан боловч өөрөө ирээгүй, нууцлаг эрхэм. Сүүлийн үед кино урлагийн зах зээлд сайн бүтээл үйлдвэрлэх шиг болж буй Юнителийн Прайм пикчерс “ТюТю”-д хөрөнгө оруулжээ.
Харин өнгөрсөн жил “Үргээлэг”, “Давхар цохилт”, “Гурван найз”-аар тэд яаж мөнгөө ухаалаг зарцуулдагыг яруу тодоор харуулсан. “Шүрт булаг” ХХК Дэмбэрэлсайхан хэмээх эрхэм залуу уран бүтээлчдийн урам зоригийг дэмжин “Донор” кинонд хөрөнгө оруулжээ.
Цаашдаа кино урлаг эрчимтэй хөгжихийн хэрээр энэ жагсаалт ч улам уртсах байх. Хөөрхий, уран бүтээлчид ёстой бор зүрхээрээ бүтээлээ үзэгчдэд хүргэдэг нь энэхүү жагсаалтад ердөө 4 хүний нэр бичээтэй байгаагаас илэрхийлэгдэж байна.
Эрэгтэй гол дүр:
Э.Мөнхтөр “Аюултай харилцаа”
Г.Эрдэнэбилэг “Ар хударга”
Ц.Цэрэнболд “Аав”
Б.Шинэбаяр “Аав”
О.Гэрэлсүх “ТюТю”
П.Баттөр “Донор” киноны дүрүүдээр тус тус нэр дэвшжээ.
А.Алтанхуяг “Үндэсний баялаг”
Эрэгтэй туслах дүр:
С.Ариунбямба “Аюултай харилцаа”
Д.Сэлэнгэ “Ар хударга”
Ч.Алтан-Өлзий “Аав”
Б.Барслхагва “Код”
Н.Төмөрбат “Хүдэн”
Э.Алдар “Учрал”
Ө.Мөнгөнтулга “Хүүхэлдэй”
Эмэгтэй гол дүр:
Г.Отгонцэцэг “Аюултай харилцаа”
О.Долгор “Ар хударга”
Н.Баярмаа “Сүүлчийн шөнө”
Б.Мөнхдэлгэр “Аав”
М.Цэрэндолгор “ТюТю”
О.Дөлгөөн “Учрал”
Ч.Ундрал “Ээжээ надтай гэрлээч”
Н.Мөнхсоёл “Хүүхэлдэй”
Эмэгтэй туслах дүр:
Х.Баярмаа “Аюултай харилцаа”
С.Сарантуяа “Аав”
А.Цэгмэд “Хүдэн”
М.Саранцэцэг “Хүүхэлдэй”
Найруулагч:
Б.Тулгаа “Өнөөдөр”
Ц.Хүсэлбаатар “Аюултай харилцаа”
Н.Наранбаатар “Сүүлчийн шөнө”
Г.Эрдэнэбилэг “Аав”
Г.Ундармаа “ТюТю”
Ч.Батбаяр “Донор”
Б.Чингүүн “Учрал”
Зураглаач:
Н.Баттуяа “Аюултай харилцаа”
Б.Баатар “Ар хударга”
Ц.Энхцогт “Амьдрал нулимсанд дургүй”
Б.Отгонзориг “Сүүлчийн шөнө”
О.Базаррагчаа “Аав”
О.Базаррагчаа “ТюТю”
Э.Нэргүй “Донор”
Г.Хосбаяр “Учрал”
Хөгжим:
Г.Хишигбүрэн “Аюултай харилцаа”
Б.Баярхүү “Ар хударга”
Б.Одбаяр “Амьдрал нулимсанд дургүй”
Н.Халиун “Сүүлчийн шөнө”
Б.Одбаяр “Аав”
Б.Эрдэнэбат “Хүдэн”
Л.Энх-Амгалан “Хүүхэлдэй”
Монтаж:
Билгүүн “Ар хударга”
Түмэннасан “Амьдрал нулимсанд дургүй”
О.Хантүшиг “Аав”
Д.Төгсбаяр “Учрал”
Дууны найруулагч:
Г.Хишигбүрэн “Аюултай харилцаа”
Б.Баярхүү “Ар хударга”
Б.Батболд “Аав”
М.Болд “ТюТю”
Э.Амартүвшин “Учрал”
Зохиол:
Б.Буяндэлгэр “Өнөөдөр”
Ц.Хүсэлбаатар, Т.Амар “Аюултай харилцаа”
Д.Болдбаатар “Ар хударга”
Н.Наранбаатар “Сүүлчийн шөнө”
М.Энхдалай “Аав”
Л.Таванбаяр “Хүдэн”
Л.Балхжав “Учрал”
Дүрсний эффект:
Д.Бадрах “Амьдрал нулимсанд дургүй”
Ч.Түвшинтөгс “Хүүхэлдэй”
Хөрөнгө оруулагч:
Д.Болдбаатар “Ар хударга”
Б.Дэлгэрсайхан “Сүүлчийн шөнө”
“Прайм пикчерс” Юнител “ТюТю”
“Шүрт булаг” ХХК Дэмбэрэлсайхан “Донор”
Дебют:
Б.Тулгаа “Өнөөдөр”
“Аав” УСК
ТюТю
Хүдэн
Хүүхэлдэй
Богино хэмжээний кино:
“Уулын эзэн” У.Пүрэвжав
“Эхт хүн” С.Ванчи
“Эхийн сэтгэл” Сосорбурам
“Хайр” Б.Мөнхзаяа
“Би түүндээ хайртай байсан”
Баримтат кино:
Б.Жаргалсайхан Монгол Регби
З.Батбилэг Тайгын жимээр цэцэрлэгтээ очно
Тавилан Г.Золжаргал
Эх сурвалж: www.grandnews.mn
Бэлтгэсэн У.Цахирмаа
Сэтгэгдэл (6)