
Харсаар байтал нөхрийг нь өөр хүүхэн сугадаад авч байхад энэ С.Оюун гишүүн тун тайван, хүлээцтэй хүн юм гээч. Эхнэрийнхээ энэ занг нөхөр нь ч мэддэг бололтой инээд алдаад л өөр бүсгүйтэй яваад өглөө. Улстөрийн ертөнцийн хамгийн төлөв, хамгийн ноён нуруутай, хамгийн даруухан бүсгүй гэж С.Оюуныг л хэлэх байх. Сониноос, тэр барагтай бол өмсдөггүй шилэн оймстой ховор агшныг гэрэл зурагт үлдээв. Ихэвчлэн өмд, костьюмнаас салдаггүй ч буй төрх нь тун эмэгтэйлэг тул зохихгүй болохгүй бүтэхгүй юм байдаггүй.
Ер нь Төрийн ордонд хөлийн хуруу, нүцгэн шилбэ, гарын булчин харагдахыг хориглосон тул эмэгтэй гишүүд маань эрчүүдээсээ ялгарах юмгүй хувцаслах болсон ч байж мэдэх юм. Тэд ер нь хүний нүцгэн байх, эмэгтэйлэг байх эрхийг хорьж цагддаг хэн ч юм бүү мэд. Арай л Их хурлын гишүүн бол ажлаас гадуур тийм хувцас өмс гэж заагаагүй байх. Ямартай ч С.Оюун гишүүн нөхрөө ч анзаарах завгүй тогоруу шиг л цөмцөгнөн алхаж байна даа.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (14)