Д.Лүндээжанцан унтаж чадахаа болиод байна
2014/11/05

Яг энэ цаг мөчид УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн тухайд унтаж чадахаа болиод байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Би өр бодоод унтаж чадахаа болилоо. Зөвхөн би биш Монгол Улс, монгол хүн бүр үүнд шаналж нойргүй хонож эхэлж байна” гэлээ. 2018 оноос Чингис бондын үндсэн төлбөрийг төлж эхлэх ёстой байтал, бондын мөнгийг буруу зарцуулж, цацсан учраас түүний нойр хүрэхгүй байгаа юм байна. Тэр хэлэхдээ нөхцөл байдлыг зөв замд оруулахын тулд өөр ухаантай хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. 

 

 

 

М.Мөнхжин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Ганаа
    Лүндээ өөрийгөө Алтанхуягаас илүү ухаантай гэж үзсэн юм уу, эсвэл энэ сайт Лүндээг зориуд доромжлох гэм ийм юм бичээд байгаа юмуу.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
Сонин хачин