Ц.Батад доромжлуулсан А.Гансүх сайд аа гэж...
2014/08/19

Жиргээний ертөнцөд нэр нь тодорсон Бат инженер хэмээх нөхрийг Зам, тээврийн сайд А.Гансүхийн нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр  гурван сарын хугацаанд 5700 удаагийн жиргээгээр А.Гансүх сайдын нэр төрд халдсан хэрэг үйлдсэн гэгдэж байгаагийн нөгөө талд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө улстөрчийн захиалгаар гишгэгдэж байна уу гэдэг асуудал ч гарч ирж буй. Түүнчлэн А.Гансүх ер нь нэр бөгөөд үйлдэл цэвэр нэгэн үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Ц.Бат инженер АН-ын дарга Н.Алтанхуягт хандан А.Гансүхийн талаар гомдол гаргасныг элдэв хачиргүйгээр хавсарган хүргэж байна.

Түүнчлэн А.Гансүхтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдээс ч хүргэж байна. Зам тээврийн сайд  А.Гансүхийг  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Дэд сайдаар ажиллаж байх үед ЗТБХБ болоод ТӨХ-оос  МИАТ-ийн  2009-2011 оны санхүүгийн болон нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг. Тэр үед шалгалтын ажлын хэсгийг А.Гансүх ахалж явсан. Гэвч тэрбээр Ерөнхий нягтлан бодогч нарыг хуулийн 2-3 заалт зөрчсөн талаар огт дурдаагүй.Дэд сайд А.Гансүхийн  ахалж ажилласан ажлын хэсэг 3 сар ажиллан байж тайлан гаргахдаа тэдгээр асуудлыг дурдаагүй нь ч учиртай. Юу гэхээр МИАТ-ийн Ерөнхий нягтлан бодогчоор 2010 оны 7 дугаар сараас Зам,тээврийн сайд А.Гансүхийн туслах эмэгтэйн нөхөр Д.Батбилэгийг  ажиллуулж эхэлсэн байдаг. Түүнийг мөн л холбогдох 2-3 хуулийн заалт санаатайгаар зөрчин албан тушаал урвуулан ашиглан хүчээр томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг нь  хагас жил тутмаар мэргэшсэн нягтлан бодогч болох хуулийн дээгүүр, онцгой эрх ямба, нөхцөлтэйгөөр сунгаж байсныг эх сурвалжууд хэлдэг. Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэг нь 2010 онд Гүйцэтгэх захирал Ц.Орхоны хамтаар Токио руу хэд хэдэн удаа их хэмжээний доллар гуйвуулсан гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр МИАТ-ийн үйл ажиллагаанд тэр дундаа тус  компанийн хийж байгаа Дайны эрсдлийн даатгал нь ямар нэг хууль бус үйл ажиллагаа агуулаад байна шүү гэдэг асуудлыг хуулийн байгууллагад тавьсан гэж хэлж яриад байдаг А.Гансүх сайдад өөрт нь асуудал байхыг үгүйсгэх аргагүй л юм.

Ц.Нямдорж гишүүн МИАТ-ийн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсний дотор  “Цаашаа утас их хол хөвөрнө шүү. Жишээ нь, дээрх хэрэгт нэр холбогдоод байгаа “Монголиан Эйрлайнс” компани 2012 оны 1 сард Ардчилсан намынхан Засгийн газраас гарахын өмнөхөн гадаад нислэгийн эрх авчихсан байхгүй юу. Наад нэр чинь МИАТ-ийн гадаад нэр. “Монголиан Эйрлайнс” компанийн буултын зардлыг МИАТ компаниас нэхсэн бичиг хүртэл Монголд ирсэн баримт байдаг юм. Засгаас гарахынхаа өмнө наад компанид чинь гадаадад нислэгийн эрхийг Х.Баттулга өгчихсөн. Зам тээврийн сайдаар Х.Баттулга, дэд сайдаар нь А.Гансүх ажилласан он жилүүд. Энэ хугацаанд гарсан мөнгөний тухай хэлэгдэж байгаа шүү” хэмээн хэлж суусан удаатай.

Х.Баттулгын баруун зүүн гарын нэг нь гэгддэг А.Гансүхийн  тухайд Дайны эрсдлийн даатгалтай холбоотой асуудалд гэмт хэргийн шинж байна гэдгийг илрүүлээд хуулийн байгууллагад өгсөн гэдэг асуудал дээр нь тухайлж анхаарвал эргэлзээ дагуулах баримт байдаг. Учир нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яам болоод ТӨХ-ны зүгээс МИАТ компанийн 2009-2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ “Дайны эрсдэл”-ийн даатгалын мөнгөтэй холбоотой орлого, зарлага, шилжүүлгийн асуудалд ч шалгалт хийсэн байдаг. Тэгээд элдэв асуудал илрүүлээгүй юм байна гэдэг ойлголт өгөхөөр зүйлийг хяналт шалгалтын тайландаа бичсэн байдаг. Тодруулбал, шалгалтын тайландаа 2011.01.26-ны өдөр дараах зүйлийг бичсэн байдаг.

““2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д хоёр өндөр цамхагийг онгоц мөргөснөөс олон даатгалын компани дайны эрсдэлийн даатгалыг цуцлах болсноос ИКАО– аас гишүүн орнуудын Засгийн газраас тодорхой хугацаатайгаар нисэхийн дайны эрсдлийн даатгалын салбарыг бий болгох зөвлөмжийн дагуу гаргасан.

Үүнд гишүүн орон сайн дураар дагах, хураамжийг зорчигчоос хураах замаар бүрдүүлэхээр заасан.Энэ дагуу тус компанийнзахирал тушаал гарган 2001 оны 10 дугаар сарын 22–ноос эхлэн зорчигчийн чиглэл тус бүрт 5 америк долларын даатгалын хураамжийг тарифт оролцуулан тооцож нэг зорчигчоос 10 долларыг зорчигчийн тийзний үнэ дээр нэмж авах болсон.

 

Энэ орлогыг 2007 он хүртэл өглөг, зардал бууруулах, үйл ажиллагааны бус орлого гэх зэргээр бүртгэж байснаа 2007-2011 онуудад уг хураамжийг өглөгөөр бүртгэж, оны эцэст үйл ажиллагааны орлогоор хааж, Вест вэлфтэй гэрээний үндсэндээр даатгалын төлбөрт 2007-2010 онд нийтдээ 6 814 731 ам.доллар төлж, 2011 оны 3-р улирлын байдлаар 70 046 ам.долларын үлдэгдэл байна. 2011 оны 4 дүгээр сарын 14-ний Б/335 тоот тушаалаар Дайны эрсдэлийн хураамжийг 2011 оны 1 сарын 1-нээс тээвэрлэлтийн орлого болгон бүртгэхээр шийдвэрлэсэн”гэсэн байгаа юм.

Тэгэхээр эндээс харахад МИАТ компани “Вэст вэлф” хэмээх компанитай байгуулсан гэрээнээс элдэв но-г илрүүлж хараагүй юм байна гэдэг ойлголтыг авахаар байгаа юм.Тэгтэл А.Гансүх эрхмийн сүүлд хэлж ярьсныг харахаар тэрхүү хууль бус асуудлыг мэдсэн шиг байгаа юм. Тийм байж албан ёсны  хяналт шалгалтын тайландаа худал бичих шаардлага хаана, хэнд байсан юм бэ гэдэг асуултыг тавихад хүргэдэг юм.

М.Мөнхжин

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Инженер Бат
    3-н сарын дотор 5700 удаа жиргэсэн гэхээр инженер батаа ажлаа хийдэггүй хүн юм биш үү, Дээрээс бааштай хүн шиг бас нэг муу хонзогнуур зан гаргаж УИХ-д битгий дэвшүүл сайдаас нь авч хая тэгвэл миний сэтгэл амарна гэх шиг хөгийн новш байна даа, Иймэрхүү новнууш хаа сайгүй байдаг хүн өдөж байж цохиулчихаад архиний монго салгах шаантааж хийдэг. Чи инженер хүний нэр төрийг уландаа гишгэсэн хошного байна даа, Намын нэр гутаасан хөгийн новш, Чи МИАТ-д ямар ажил хийж амжилт гаргасан бич л дээ, Юу ч байхгүйдээ, Зүгээр цалин авч хэрүүл хийхээс өөр юм чамд алга.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
Сонин хачин