Д.Хаянхярваа гишүүнийг “дээл” нь аврав
2014/06/26

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, М.Батсуурь нарыг  сонгогчдын сонгох эрхэнд халдсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэгвэл Нийслэлийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг албан ёсоор дуулгав. Д.Хаянхярваа нарыг Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт өнгөрсөн 2012 онд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутган шалгаж байсан юм. Ер нь бол гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй нь холбоотой болохоос бус тэд гэм буруугүй гэсэн үг биш гэдгийг хэлэх эх сурвалж байна.

М.МӨНХЖИН

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин