• Д.Эрдэнэбат:Засгийн газрыг байгуулахгүй удааширч байгаагаас УИХ өнөөдөр ажилласан дүр эсгэж сууна
    Д.Эрдэнэбат:Засгийн газрыг байгуулахгүй удааширч байгаагаас УИХ өнөөдөр ажилласан дүр эсгэж сууна
    2017/10/10
    -Ерөнхий сайдад Ардчилсан намын бүлгээс өнөөдөр албан шаардлага хүргүүлнэ-
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орон тооны бус зөвлөхүүдийнхээ хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Лу.Болд, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
    Д.Эрдэнэбат:Эрх баригчид дотоод хэрүүл, зодооноо яаралтай зогсоо
    Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин шинэ Ерөнхий сайдыг томилоод долоо хонож байна. Үүнээс болж монголын төрийн үйл ажиллагаа зогсож, төрийн бүх шатанд үл үзэгдэх хулгай, дээрэм, хариуцлаггүй үйлдлүүд газар авч байна. ”Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг зүйл Монголд болж байна. Тиймээс Засгийн газрыг маш шуурхай байгуулах шаардлагатай байгаа учраас эрх баригчид дотоод хэрүүл, тэмцэл, зодооноо яаралтай зогсоо. Маш хурдан сандал, суудлаа хувааж аваад, ажилдаа ор гэдгийг Ардчилсан намын бүлэг анхааруулж байна. Засгийн газрыг байгуулахгүй удааширснаас болоод өнөөдөр УИХ ажилласан дүр эсгэж сууна.
    Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад бид дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ. Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад, шинэ Ерөнхий сайдад өнөөдөр албан бичгээр шаардлага хүргүүлнэ. Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина. Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал. Зардал талдаа бид гурван зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Нэгдүгээрт, хууль нийцүүлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжүүлэх, хоёрдугаарт, багш, эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх. Гуравдугаарт, илүү гарч байгаа ологыг үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардал болгож байхаар тухайн ологоо өр хаахад эсвэл хуримтлалын сандаа оруул гэдэг шаардлага тавих болно. Үүнийг бид зөв шударга шаардлага гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа бид жилд 2-3 удаа зардал хэлбэлзэх орлого нэмэгдэх болгонд төсвийн тодотгол хийгээд байх нь зөв эсэхийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй байна. Хэрвээ төсвийн сахилга бат, хариуцлагын тухай тодорхой ярих гэж байгаа бол 2018 төсвийг анхнаас нь үл суурьтай зөв боловсруулаад, түүнийгээ сайтар мөрддөг, төсвийн тодотголыг цаашид хийхгүй байх эрх зүйн орчинг шинээр батлах ёстой.
    З.Нарантуяа: Төсвийн орлого нэмэгдсэн байхад тодотгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй
    -Төсвийн зардлыг нэмэгдүүлэхээр орж ирсэн 17 зүйлээс зайлшгүй шаардлагатай ганцхан шийдвэр байна-
    Төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх процест шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төсвийн сахилга хариуцлага, үр ашгийн зарцуулалтуудыг цаасан дээр бичиж ярьсаар байгаад таарч байна. Тиймээс үнэхээр үр ашигтай, хариуцлагатай төсөвтэй байхыг хүсвэл жил 1-2 удаа төсвийг тодотгоддог хуулиа өөрчлөөд, тодотголгүй болох хэрэгтэй. Учир нь төсвийг тодотгох болгондоо Төсвийн тогтвортой байдлыг хуулиа өөрчилж, хуулиар заасан алдагдал болоод Засгийн газрын өрийн хэмжээнг нэмдэг. Тиймээс бидний нэгдүгээр шаардлага бол төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх бүх явцын эрх зүйн орчинг сайжруулаад, Засгийн газар төсвийнхөө хуулийг мөрддөг систем рүү оруулах шинэчлэл хийх санал гаргаж байгаа.
    Энэ удаагийн тодотголоор төсвийн орлого буураагүй. Харин ч нэмэгдсэн. Тиймээс төсөв дахин тодотгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар одоо оруулж ирж байгаа төсвийн зардлыг нэмэгдүүлэх гэж байгаа 17 зүйл дотроос төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай ганцхан шийдвэр байна. Тэр нь хүүхдийн мөнгө. Тиймээс энэ тохиолдолд хэрвээ төсвийн жилийн дундуур бодлогын шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх шаардлага хуульдаа байгаа. Энэ мэтээр бид бүх шатандаа бүх хуулиа хэрэгжүүлэхгүй байна. бүр тэр нь хувийн үзэгдэл болчихсон байна. Засгийн газраасаа эхлээд, суурь хуулиудаа мөрдөхөө байчихаад байна. Үнэхээр төсвийн орлого нь илүү гараад байгаа бол эрэмбээр нь дарааллаж байж хуваарилах зарчим руу орох хэрэгтэй. Өнөөдөр шинэ Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал нь юу юм бэ. 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларыг өр, зургаан сард төлөгдөх өр л байгаа. Тиймээс эрэмбэ дарааллыг нь харж байж төсвөө зарцуулдаг зарлагаа нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байна.
    Ж.Батзандан:“Чингис” бондын төлбөр улсын төсөв болон иргэдэд дарамт учруулж байна гэдэг нь худлаа яриа
    Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тоо баримтуудыг гаргаж тавих шаардлага гарсан. Яг жилийн өмнө 2016 оны 06 дугаар 30 –ний байдлаар Засгийн газрын өр 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2017.06 дугаар сарын 30-ний байдлаар 6 тэрбум 17 сая ам.доллар болж нэг тэрбум гаруй доллараар огцом нэмэгдсэн. Тэрбум гаруй ам.долларыг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Гэтэл Ардчилсан намын Засгийн газрын үед Чингис бондоор босгоосн 1.5 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийж болдог вэ гэдгийг бид харуулсан. Харин яг энэ мөнгөтэй дүйцэхүйц гаргасан үнэт цаасаар өнөөдрийн эрх баригчид яг ямар ажил хийсэн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байна. Мөн нэг зүйлийг тодруулахгүй бол болохгүй байна.
    Өнгөрсөн жил 580 сая ам.долларын “Евро” бондын төлбөрийг “Хуралдай” бонд гаргаж төлсөн. “Евро” бонд гэдэг бол 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр МАН-ын Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан өр. Түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хаасан. Зарим улстөрчид Чингис бондын мөнгө гэж ташаа ярьж байна. Монгол Улсын Засгийн газрын залгамж халаагаар Сү.Батболдын Засгийн газрын тавьсан 2012 оны өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн жил төлсөн гэсэн үг. Харин 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларын зээлийн өрийг төлөх хугацаа. Үүнийг улсын төсөв, иргэдийн нуруунд дарамт ачаа үүрүүлэхгүйгээр зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөх бүрэн төлөх боломжтой. Харин Чингис бондын дараагийн төлбөр 2022 онд төлнө. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Самурай бондыг гаргасан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эхний төлбөр нь 2023 оны 12 дугаар 25-ны өдөр. Үүгээр Чингис бонд иргэд олон түмэнд, улсын төсөвт дарамт учруулж байна гэдэг нь худлаа яриаг энэ баримтуудаар няцаахыг хүсч байна
    Лу.Болд: Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа шиг харагдаж байна
    Улс оронд үүссэн улс төр нийгмийн нөхцөл байдлаа юуны өмнө харах ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар болж байхад шинэ Ерөнхий сайд томилогдоод 7 хонож байна. Монгол Улс Засгийн газаргүй маш олон хонолоо. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал таамаг явж байна. Бүрэлдэхүүн томилох тухай хуульд заасан хугацааг хамгийн сүүлийнх нь хугацаагаар нь авч нийгмийн амьдралыг хойшлуулж болохгүй.
    Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа шиг харагдаж байна. Гэтэл нэг намын эвслийн Засгийн газар гэж хаа ч байхгүй. Өмнөх Засгийн газрыг огцруулсан шалтгаануудыг бүгд мэдэж байгаа. Маш тодорхой шалтгаан байсан. Гэтэл огцруулсан Засгийн газрын оруулж ирж байгаа төсөвт нь алдаагаа зассан зүйл нэг ч байхгүй. Хууль зөрчсөн асуудлуудаа хуулиар хамгаалуулах гэж орж ирсэн. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан наймаа багц бүрдүүлээд байгаа нь өмнөх Засгийн газрын адил “насгүй” болгох ирээдүйг бүрдүүлж байна. Дотроо наймаалцаж, бөөн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харанхуй шөнө бүх албыг унтсан хойно, чоно борооноор гэдэг шиг хуралдаж, томилдог нь хулгай дээрмийг зогсоох чадваргүй, ард түмний эрх ашгийг уландаа гишгэх байх нөхцөлийг бүрдүүлж байна.
    Одоо бид төрийн өмнө ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг гэгээн цагаан өдрөөр томилмоор байна. Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдох сайд нар ямар байх вэ гэдэгт манай бүлэг маш тодорхой шаардлагуудыг өгсөн. Монголын ард түмэн Монгол Улсын Засгийн газар бүрдэхийг хүсч, хүлээж байна.
    Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
    -Шинэ Засгийн газрын сайд нар бүгд ”давхар дээл”-тэй байхаар харагдаад байгаа. Хэрвээ ”давхар дээл”-тэй сайдуудыг оруулаад ирвэл яах вэ?
    -Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шинэ Засгийн газрыг 100 хувь ”давхар дээл”-тэй байна гэсэн мэдээлэл маш их цацагдаж байна. Бид Ерөнхий сайдад энэ сарын 03-нд маш тодорхой саналуудыг өгсөн. Энэ саналуудаас эхний зургаан саналыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнийг дахиан сануулмаар байна. Тодруулбал, хүүхдийн мөнгийг хуулийн дагуу хүүхэд бүрт олгох, багш, эмч нарын цалинг нэмэх, шүүхээр буцаан томилогдохоор шийдвэр нь гарсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилох, ерөнхий чиг үүргийн сайд нараас бусад бүх сайд ”давхар дээл”-гүй байх, дэд сайдгүй байх, ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайдыг томилохгүй байх гэсэн саналууд дээрээ хатуу байгаа.
    -Өнгөрсөн Засгийн газраас үлдэж ажиллах сайд нар байгаа бололтой. Тэгвэл ”60 тэрбумын” гэгдээд байгаа хүмүүс явж чадаж байгаа юм уу?
    -Сайд нарын тавигдах шаардлага ямар байх талаар би маш тодорхой хэллээ. Тэр ”60 тэрбумын”, уурхайтай сайд уурхайн салбарыг хариуцаж ажиллах зэрэг нь ашиг сонирхолын зөрчил гэдэг нь ойлгомжтой асуудал. Энэ асуудал дээр Ардчилсан намын бүлэг тодорхой байр сууриа Ерөнхий сайдад хүргүүлчихсэн байгаа. Тиймээс ямар нэгэн асуудал үүсэхгүй байх гэж найдаж байгаа.
    -ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг уялдуулах боломж байгаа юм уу ?
    -У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-тай улс орныхоо бодит байдлыг харгалзан үзээд, дахин уулзах ёстой гэж харж байгаа. ОУВС-гийн даалгавараар явах, явахгүй зүйлүүд байх нь ойлгомжтой. Ялангуяа цалинг царцаах асуудлыг анхнаасаа Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдрийн дундаж цалин инфляцын өсөлтөөс болж, иргэдийн энгийн хэрэглээг хангаж чадахгүй болсон гэдгийг энэ төр нь ойлгох учиртай. Тиймээс бид цалин нэмэх шаардлага тавьсан. Тэгээд ч ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд цалин нэмэх боломж байгаа.
  • Ч.Улаан: Бий болсон жаахан орлогоо хувааж, зарцуулж, үрэн таран хийх гэж яарах хэрэггүй
    Ч.Улаан: Бий болсон жаахан орлогоо хувааж, зарцуулж, үрэн таран хийх гэж яарах хэрэггүй
    2017/10/10
    Ч.Улаан: Бий болсон жаахан орлогоо хувааж, зарцуулж, үрэн таран хийх гэж яарах хэрэггүй
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2017/10/10
    УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
  • МАХН бага чуулганаа хуралдуулж, намдаа шинэчлэл хийх шаардлагатай байна
    МАХН бага чуулганаа хуралдуулж, намдаа шинэчлэл хийх шаардлагатай байна
    2017/10/09
    МАХН бага чуулганаа хуралдуулж, намдаа шинэчлэл хийх шаардлагатай байна
  • О.Баасанхүү: МАХН, МАН бол нэг угшилтай. Шударга тал нь МАХН-д орчихсон
    О.Баасанхүү: МАХН, МАН бол нэг угшилтай. Шударга тал нь МАХН-д орчихсон
    2017/10/09
    О.Баасанхүү: МАХН, МАН бол нэг угшилтай. Шударга тал нь МАХН-д орчихсон
  • С.Амарсайхан:Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй
    С.Амарсайхан:Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй
    2017/10/09
    С.Амарсайхан:Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй
  • Д.Тэрбишдагва: АН-тай нийлж, Ерөнхий сайдаа томиллоо гэсэн нь гашуун ч үнэний ортой ҮГ
    Д.Тэрбишдагва: АН-тай нийлж, Ерөнхий сайдаа томиллоо гэсэн нь гашуун ч үнэний ортой ҮГ
    2017/10/09
    Д.Тэрбишдагва: АН-тай нийлж, Ерөнхий сайдаа томиллоо гэсэн нь гашуун ч үнэний ортой ҮГ
  • Намын бүлгүүд хуралдана
    Намын бүлгүүд хуралдана
    2017/10/09
    Намын бүлгүүд хуралдана
  • 7 хоногийн тойм: Ерөнхий сайд болон 2 дахь 60 тэрбумын эзэн тодорсон 7 хоног өнгөрлөө
    7 хоногийн тойм: Ерөнхий сайд болон 2 дахь 60 тэрбумын эзэн тодорсон 7 хоног өнгөрлөө
    2017/10/07
    7 хоногийн тойм: Ерөнхий сайд болон 2 дахь 60 тэрбумын эзэн тодорсон 7 хоног өнгөрлөө
  • Механик тээврийн сургуулийн 55 жилийн ой тохиож байна
    Механик тээврийн сургуулийн 55 жилийн ой тохиож байна
    2017/10/06
    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
  • Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүрэлдэхүүндээ ямар хүмүүс ажиллуулахыг Ерөнхий сайд эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ
    Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүрэлдэхүүндээ ямар хүмүүс ажиллуулахыг Ерөнхий сайд эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ
    2017/10/06
    УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

    -УИХ-ын чуулганы хуралдаан дээр танай МАН-ын гишүүд ирэхгүй байна. Засгийн газрын шинээр байгуулагдах бүтцэд оруулах эсэхээс хамаараад ирэхгүй байна уу?
    -Нам дотор янз янзын байр сууринаас хандаж байгаа асуудлууд байгаа байх. Миний хувьд Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцож өөрийн дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Намын Бага хурал, Удирдах зөвлөл, бүлгийн шийдвэрүүд гарч Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлээд чуулганаар баталж байгаа нь хууль эрх зүйн талаасаа ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг. Тийм учраас би чуулганы хуралдаандаа оролцож Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахад бүрэн бэлтгэгдсэн хүн гэдэг байр сууринаас би чуулган дээр үгээ хэлсэн.
    -Зарим сайд нараа үлдээж ажиллана гэж байх шиг байна. Засгийн газрын шинэ бүтцэд та үргэлжлүүлэн ажиллах уу?
    -Энэ бол Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудал. Ямар хүмүүсийг Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллуулах эсэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. Хамгийн гол нь Засгийн газрын сайд нар хэн байх вэ гэдгээс илүүтэй Төрийн албаны тухай хууль болон бусад хууль эрх зүйн хүрээнд цаашид төрийн мэргэшсэн, чадварлаг албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал юм.
    -Шинэ Засгийн газрын бүтэц ямар байдлаар явах гэж байна?
    -Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Яам, агентлаг хэвээрээ үйл ажиллагаагаа явуулна гэж хэлсэн. Засгийн газрыг яаралтай шуурхай байгуулна гэж ойлгосон. Одоо өвөл хаяанд тулчихлаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Ийм нөхцөлд шуурхайлах байх гэж бодож байна. Түүнээс өөр мэдээлэл надад алга.
    -Энэ Засгийн газрыг ямар түвшинд ажилласан гэж та үзэж байна вэ?
    - Боломжийн сайн ажилласан гэж үзэж болно. Алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Парламентын засаглалтай улс оронд Засгийн газартаа хариуцлага тооцож, огцруулах тухай асуудал гарч байдаг. Харин төрийн алба нь тогтвортой байх ёстой. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн намын бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Засгийн газар хариуцлага алдах юм бол сайд нартайгаа хариуцлагыг тооцдог. Хэдийгээр манай улс сайд солигдсон ч төрийн албан хаагчид тогтвортой ажиллах тогтолцоотой боловч бодит байдал дээр яг тэр журмаараа явж чадахгүй байна. Төрийн албыг бужигнуулдаг буруу жишиг тогтчихоод байна. Үүнийгээ засах хэрэгтэй байна.
    -Та Батлан хамгаалахын сайдаар ирж ажилласнаар тус салбарт халаа сэлгээ хэр их хийв?
    -Манай яамны өөрийн онцлог гэж бий. Үүн дээр миний өөрийн баримталдаг зарчим бол төрийн албанд халаа сэлгээ хийж бужигнуулахын эсрэг байдаг. Үнэндээ надаас үл хамаарах ганц, нэг томилгооноос бусад төрийн албан хаагчдыг өөрчлөөгүй. Тус салбарт ажиллаж байсан хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаас нь анхаарсан. Батлан хамгаалахын яамыг Зэвсэгт хүчний жанжин штабтай нэг гэж ойлгоод байдаг дээр нэг тайлбар хэлье. Батлан хамгаалахын яамыг 1996 оноос хойш иргэний статустай улс төрч хүн сайдаар очиж удирддаг, төрийн захиргааны удирдлага, бодлогыг хэрэгжүүлж ажиллахдаа батлан хамгаалахын салбарт эрх зүйн хэм хэмжээг тогтоолгох, тогтоох, хэрэгжилт биелэлтийг хангуулах, төсвийн хэрэгжилтэнд хяналт тавих, иргэний хяналтыг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт тавих гэх мэт үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Харин Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэргийн хэргийнхээ асуудлыг бүрэн хариуцдаг байдлаар чиг үүрэг нь тусдаа юм. Ингэж цэргийн мэргэжлийн дээд удирдлага нь Зэвсэгт хүчний жанжин штаб байдаг. 2016 оны есдүгээр сарын 1-ны өдөр Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг баталснаараа Зэвсэгт хүчний удирдлага, чиг үүргийг дотор нь маш тодорхой ялгаж өгсөн. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчин жанжин штабт ямар нэгэн томилгоо хийхийг хуулиар хориглож, цэргийн бэлэн байдал, цэргийн сахилга, албан хаагчдын сургалт бэлтгэл, осол аваар, бэлэн байдал зэвсэгт хүчний бүхий л асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб бүрэн хариуцахаар болсон юм.
    -Өнгөрсөн жил гаруй хугацаанд таны хариуцсан салбарт цэргийн албан хаагчидтай холбоотой хэд хэдэн ноцтой асуудал гарч, таныг огцруулах тухай асуудлыг хөндөж байсан. Та тухайн үед хариуцлагаа хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан. Та өнгөрсөн хугацаанд ямар хариуцлага хүлээсэн бэ?
    -Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдсэн 2016 оны хуулиар хэн юу хариуцахыг маш тодорхой зааж өгсөн. Цэргийн мэргэжлийн удирдлагыг буюу жагсаалын цэргээс эхлээд тасаг, салаан дарга, суман, батальон шат шатандаа юуг хариуцах, ямар хариуцлага хүлээлгэхийг хуульчилж өгсөн. Тийм учраас хариуцах байгууллага, албан тушаалтан нь маш тодорхой. Олон нийтийн дунд энэ тухай ойлголт сүүлийн 20-иод жил бүдэг тодорхойгүй явж ирсэн учраас Батлан хамгаалахын яам бүх асуудлыг хариуцах мэтээр ойлгоод байдаг л даа. Гэтэл хуулиар хариуцлагыг шат шатанд нь хэнд яаж хүлээлгэхийг нь тодорхой заагаад өгчихсөн.
    -Тэгвэл Зэвсэгт хүчин жанжин штаб ямар хариуцлага хүлээсэн бол?
    -Би өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлын хариуцлагатай холбоотой асуудалд хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авсан тохиолдлууд бий. Зэвсэгт хүчний жанжин штаб ч өөрийн хүрээнд шат шатандаа хариуцлагаа тооцоод явж байгаа. Хэрэг зөрчил, осол аваартай холбоотой хэд хэдэн асуудлуудын зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Заримынх нь шалгалтын дүн гарч хариуцлагыг тооцсон байна. Бодит хууль эрх зүйн үндэслэл дээр тулгуурлаж хуулийн хариуцлагыг тооцохгүй бол зөвхөн нийгэмд сүр дуулиан болсон гэх хүрээнд шийдвэр гаргаж бас болохгүй юм.
    -Та Батлан хамгаалахын салбарт ямар ажлуудад анхаарлаа хандуулан ажиллав. Гол хийсэн ажлуудаасаа дурдахгүй юу?
    -Улстөрч хүн иргэний хяналтыг тавьж ажиллаж байгаагийн хувьд ил тод ажиллах зарчмыг баримталсан. Өнгөрсөн 2016 онд Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд батлагдан гарсан. Хууль батлагдсантай холбоотойгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн ажлуудыг хийсэн жил боллоо. Улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад манай батлан хамгаалахын салбарт хуримтлагдсан мөнгөтэй холбоотой асуудлууд үүссэн байсан. Ялангуяа цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, цалин, тэтгэлэгтэй холбоотойгоор хуримтлагдсан байсныг тухайн бүрт нь шийдвэрлэж ирлээ. Монгол Улс цэргийн армитайн хувьд цэргийн хувцас, хоол ахуйн хангамжыг улс хариуцдаг байсныг 2015 оноос хойш цэргийн албан хаагчдын хувцасны зардлыг төсөвт тусгахаа больсон байсан. Үүнийг хөөцөлдөж 2018 оны улсын төсөвт жилийн таван тэрбум төгрөгийг эргээд суулгаж чадлаа. Цэргийн төв эмнэлэг одоо төсөвтэй, орон тоотой, хэвийн үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. Урьд нь Хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг хамт байсан нь тусдаа салсан. Одоо цэргийн төв эмнэлэгт зөвхөн цэргийн албан хаагчид төдийгүй Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Мөн зүүн гурван аймгийн тархи, зүрх шигдээс, цус харвалт өвчний мэс заслыг хүлээж авч байна. Батлан хамгаалахын яам хуулиараа Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалахын их сургууль, Алдар хороо, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн харьяа байгууллагуудтай. Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангийн цалин, хангамж, бүтээн байгуулалтанд анхаарсан жил боллоо. Тухайлбал, гурван ангид 200 цэргийн албан хаагчдын байрыг ашиглалтад шинээр оруулсан байна. 40 айлын гурван орон сууцыг энэ жил шинээр барьж ашиглалтанд оруулна. Баян-Өлгий аймгийн цэргийн ангийг шинээр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Манай улс өөрийн төсөв хөрөнгөөр цэрэг зэвсэг техникийг шинэчлэхэд сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Ингээд УИХ, Засгийн газраас Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүрэгтэй яам болсонтой холбогдуулан тус салбарт анхаарал тавьж ажилласан. Ирэх 2020, 2030 он хүртэлх төрийн цэргийн байгуулалтын хөгжлийн томоохон хоёр хөтөлбөрийг баталж гаргасан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цэрэг зэвсгийн техникийн шинэчлэлийг хийхэд 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон түүхэн шийдвэрийг энэ Засгийн газар гаргасан.
    -Энхийг сахиулах ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. Энхийг сахиулах ажиллагаанд инженэрийг явуулах тухай яригдаж байгаа юм билээ?
    -Манай салбарын хувьд гадаад харилцаа сайн хөгжсөн. Дэлхийн 32 улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Тавантолгой дахь цэргийн сургалтын бааз бол Азид эхний тив бүс нутагтаа гуравт орохоор сургалтын томоохон бааз гэж үнэлэгддэг. Энэ хүрээнд харилцан хээрийн сургууль, дадлага, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байдаг. Тухайлбал, Катар, Япон зэрэг улстай хамтарсан хээрийн сургууль, ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг хээрийн сургуульд оролцоод ирсэн ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажилагааны газрын орлогч дарга Дрожов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж гэрээний хугацаа сунгаж гарын үсэг зурсан. Ер нь монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь салбартаа том ололт амжилтыг авчирч байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн албан хаагчид явснаар Монголын нэр хүндийг НҮБ-д төдийгүй олон улсад өргөж байна. Монголын цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагийн нүүрээр хүчирхэг орнуудын дэмжлэг туслалцаа манай улсад ирэхийн зэрэгцээ цэргийн албан хаагчдын маань ур чадвар өсөж, хувь хүн болон гэр бүлд нь эдийн засгийн бодит нэмэр болж чадаж байгаа юм.


    -Танай салбартай холбоотой багагүй хэл ам гардаг. Тухайлбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирал, хурандаа Б.Коля гэдэг хүнтэй ажлын хариуцлага тооцож ажиллахгүй байгаа тухай яригддаг. Та үүнд юу гэж хариулах вэ?
    -Би сайдаар ирээд томилгоонд хувийн эрх ашгаар хандсан нэг ч зүйл байхгүй. Б.Коля гэдэг хүн урьд нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал, дэд захирал зэрэг хэд хэдэн ажил хийж байгаад ажлаасаа халагдсан юм билээ. Ингээд гурван шатны шүүхээр эргээд ажилд нь томилох шийдвэр гарсан байдаг. Зөвхөн Б.Коля ч төдийгүй Батлан хамгаалах яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхантай холбогдох хэргийг прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Г.Жаргалсайханд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг. Ажилд нь эргүүлэн томилох Монгол улсын шүүхийн шийдвэрийн дагуу эргээд ажилд нь томилсон асуудал юм. Ер нь манай салбарт хэл ам тасардаггүй. Тэр дундаа хэн нэгнийхээ талаар гомдол гаргаж шалгуулах асуудал байдаг юм билээ.
    Б.Колятай холбоотой асуулт ирсний тухайд надад хэлэх зүйл байна. Манай салбарт олон жил ОХУ-ын цэргийн чиглэлийн компани пүүстэй хамтран бараа, тоног төхөөрөмжийг зуучилж нийлүүлж ирсэн “Эхэн трейд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Жаргалсайхан гэдэг хүн надад Б.Колятай холбоотой мэдээлэл ирүүлсэн. Б.Коля гэдэг хүн ОХУ-ын төлөөлөгчдөөс хувьдаа мөнгө нэхэмжилсэн байна гэх өргөдөл ирэхээр нь би шалгуулдаг газар нь шалгуулж тогтоолгоё гээд Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр АТГ-аас надад хариу ирүүлэхдээ “Мэдээлэлд дурдагдсан асуудал нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна” гэсэн албан тоотоор хариу ирсэн. Мөн үүний дараагаар Нийслэлийн прокурорын газраас Б.Коляд холбогдох мэдээлэлд “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 51 тоот тогтоол гарсан талаар мөн мэдэгдэж байсан. Миний хувьд зарчмын байр сууринаас хандаж, мэдээлэл ирсний дагуу шалгах ёстой хуулийн байгууллага Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтийг тавьж шалгуулж шийдвэрлүүлсэн болно. Иймд миний нэрийг Б.Коля гэдэг хүнтэй холбож ярих нь ямарч үндэслэлгүй асуудал шаардлага байхгүй .

    Б.ДОЛЗОДМАА

  • Ирцээс нь ч ИЧМЭЭР
    Ирцээс нь ч ИЧМЭЭР
    2017/10/06
    Ирцээс нь ч ИЧМЭЭР
  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай
    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай
    2017/10/06
    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай
  • У.Хүрэлсүх:ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
    У.Хүрэлсүх:ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
    2017/10/05
    У.ХҮРЭЛСҮХ: ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй байна
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй байна
    2017/10/05
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй байна
  • М.Энхболд: Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, их амжилт гаргаж ажиллахыг хүсье
    М.Энхболд: Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, их амжилт гаргаж ажиллахыг хүсье
    2017/10/04
    М.Энхболд: Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, их амжилт гаргаж ажиллахыг хүсье
  • Н.Номтойбаяр ослын талаар тайлбар өглөө
    Н.Номтойбаяр ослын талаар тайлбар өглөө
    2017/10/04
    Н.Номтойбаяр ослын талаар тайлбар өглөө
  • Ж.Мөнхбат: Ардчилсан нийгэмд Ерөнхий сайдын амь насанд халдах асуудал үүсч байгаагүй
    Ж.Мөнхбат: Ардчилсан нийгэмд Ерөнхий сайдын амь насанд халдах асуудал үүсч байгаагүй
    2017/10/04
    Ж.Мөнхбат: Ардчилсан нийгэмд Ерөнхий сайдын амь насанд халдах асуудал үүсч байгаагүй
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд ямар үр дүн гарав
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд ямар үр дүн гарав
    2017/10/04
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд ямар үр дүн гарав
  • У.Хүрэлсүхийг 61,8 хувийн саналаар томилов
    У.Хүрэлсүхийг 61,8 хувийн саналаар томилов
    2017/10/04
    У.Хүрэлсүхийг 61,8 хувийн саналаар томилов
11 12 13 14 15 16 17