7 хоногийн тойм: Ерөнхий сайд болон 2 дахь 60 тэрбумын эзэн тодорсон 7 хоног өнгөрлөө
2017/10/07

Ерөнхий сайдаа батламжлав

Намрын чуулганы эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилсон нь өнгөрөгч 7 хоногийн халуун сэдвүүдийн нэг байлаа. Учир нь УИХ-ын 76 гишүүнээс 47 гишүүний ирцтэйгээр сайдаа батламжилсан юм Үлдсэн 29 гишүүн “У.Хүрэлсүх АН-тай нийлж Засгаа унагаасан” хэмээн гомдоллон буруу харж суугаад өнгөрсөн юм. Харин одоо У.Хүрэлсүхийн толгойлох засагт хэн хэн сайдаар ажиллах вэ гэдэг асуулт хариултын буухиа тэмцээн ид өрнөж байна.

Ерөнхий сайд тоимлогддогоороо томилогдоод өнгөрдөг юм байж. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа багш нарын цалинг нэмж чадахгүй, хүүхдийн мөнгийг ч бүрэн олгож чадахгүй гэдгээ шулуухан хэлчихсэн. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн ч мөн ижил байр суурьтай байгаагаа хэлсэн. Харин Б.Чойжилсүрэн ажлаас үндэслэлгүй халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 8,8 тэрбум төгрөг олгохоор байгаагаа хэлж олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Даргагүй НИТХ

Харин МАН–ынхны дараагийн том асуудал нь НИТХ-ын хурлын даргыг сонгох марафон. МАН-ын бүлэг өмнө нь нэр дэвшүүлсэн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг эргүүлэн татах асуудлаар санал зөрөлдөж нэгдсэн байр сууринд хүрээгүйгээс 7 хоногийн завсарлага аваад байгаа юм.

Н.Номтойбаяр сайд өөрийгөө илчлэв

Өнгөрөгч ажлын өдрүүдэд улс төрийн хүрээнд бас нэг анхаарал татсан сэдэв бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг тойрсон авто ослын асуудал байлаа.  Учир нь Булган аймгийн Хутаг-Өнөдөр сумын Уньт багийн нутаг Жи-Класс автомашин мотоциколтой иргэн мөргөлдөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа Н.Номтойбаяр сайд хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр авто осол болох үеэр өөрийн биеэр тэнд байсан, цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа гэсэн юм. Харин өчигдрөөс Н.Номтойбаяр сайд, “Киви” хамтлагийн Агитай явж байсан гэх “шуум” дэгдээд байна. Ямартай ч цагдаагийн байгууллага үнэн мөнийг олох биз ээ.

Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн бэ?

 “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төв өчигдөр “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т шалгуулахаар албан бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ. Учир нь Ц.Дашдорж тамхины гаалийн онцгой албан татварыг 30 хувь төлөх ёстой байтал “Монгол тамхи Со” компани үндэсний үйлдвэрлэгч гэх нэрийдлээр 5 хувийн татвар төлж байгаа юм.

Гэтэл Монгол Улсад тамхины ургамал тариалах боломжгүй, цаасыг нь ч үйлдвэрлэдэггүй, бүх түүхий эдийг Хятад улсаас импортлон оруулж ирдэг. Дээрээс нь тус компанийн 70 хувийг БНХАУ-ын хоёр компани хуваан эзэмшдэг тул энэ компани үндэсний үйлдвэрлэгч биш. Тус компани жилд 291 тэрбум төгрөгийн орлого олдог байна. Үүнэээс 30 хувийн татвар авбал ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Тиймээс Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн”-ээр тодорхойлоод байгаа аж.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • ZOCHIN
    BUGD HUUCHIN MEDEE
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • Нутгийн ах.
    Ч.Сайханбилэг нь “Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн хувьчлалаас монго олох”-ын тулд хайрт ах Н.Алтанхуягийгаа тулхэн унагааж хэдхэн сар Еронхий сайд болж байсан шиг У.Хурэлсух нь МАН-аа задалж байж хэдхэн хоног Еронхий сайд хийж Торийн ордоны хананд зурагаа байрлуулаад, улс тороос зайлах болж дээ хоорхий. Ер нь Ухаагийн хуухдуудыг манай сумынхан нь “Ах дуу нараараа хамтарч ХУН АМЬТАН ЗОДДОГ “Таван харынхан” гэдэг байсан шуу дээ. 2020 онд МАН нь сонгуульд ялагдах нь тодорхой юм байна. АН-ынханд амжилт хусэе.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
Сонин хачин