УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан. Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна. 65-уулаа нэгдэж хуралдая. Энэ талаар та ямар бодолтой байна вэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуугаад байна. Бидний байр суурь аль болох ойлголцоё л гээд байгаа юм. Энэ мэтээрээ байвал 2020 он МАН-ын талд харагдахгүй л байх болно. Үүнийг зогсоох ёстой гэж үзээд байна" гэсэн юм.
Харин Ж.Мөнхбат "МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн. Одоо МАН-ын зангидаж явах асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй. Ойлголцох байх гэж бодож байна. Хоёр хуваагдчихаад байгаа бүлгээ хэрхэн нэгтгэх вэ. Энэ тал дээр зарчим, бодлого барьж ажиллах чухал. Өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байхад 30 дахь Ерөнхий сайд томилогдож байна. Цаашдаа эв нэгдлийг баримталж, зангидаж явах нь энэ Ерөнхий сайдаас хамаарна. Дээрээс нь МАН юу юугүй талцаад хоёр нам болоод явчихгүй байх гэж бодож байна. Нийгэмд хүлээгдээд байгаа олон асуулт дээр ямар хариу өгөх вэ зэрэг асуудал ойлгомжгүй байсан учраас манай намын тал гишүүн өнөөдөр чуулгандаа оролцоогүй юм. Мөн Ардчилсан нийгмийн үед Ерөнхий сайдын амь насанд халдах асуудал үүсч байгаагүй. Өнөөдөр ч тийм зүйл байхгүй байх. Ерөнхий сайд юуг үндэслэж ийм зүйл ярьсаныг ойлгохгүй байна" гэлээ.
Дашрамд хэлэхэд, чуулганы хуралдаанаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Надаас хууль бус зүйл битгий хүсээрэй. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна" гэсэн юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна