
МҮАН болон МАХН нар “Үндэсний эрх ашгаар засаглая” уриан дор есөн жилийн хугацаатай нэгдсэн талаар хүн бүр мэдэж буй. Ийнхүү Н.Энхбаяр дарга М.Энхсайханыг өөртөө татсан бол саяхан олноо “Буян”-гийн хэмээх тодотголтой Жаргалсайханыг гэгээн хайрын өдрийн өмнөхөн дурлуулаад гараас нь атгачих нь тэр. Н.Энхсайхан нь “Үндэсний эрх ашиг” хэмээх нэр томъёо, үзэл баримтлал гаргаж “нийгмийг харах өнцөг, бидний баримталдаг байр суурь, өнөөдрийн эрх барьж буй нам, олигархиудаас тэс өөр” гэж ирээд л бөөн юм бадруулж байсан. Харин энэ Жагаа найз нь өмнөх сонгуулиар саарал ордны хаалганы цаана үлдсэн болоод ч тэрүү бүр дуу муутай болчихсон бололтой. Нэг их юм ярьж сүр болсонгүй Энхбаярынхаа эгнээнд орох болсоноо МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулсан "Монголын бүх ард түмний нээлттэй хэлэлцүүлэг”-ийн үеэр итгэл тавьж түүндээ онцолсон. Ямартаа ч Н.Энхбаяр хэмээх энэ эрхэмийн байлдан дагуулалт үргэлжилсээр л…
Р.Болд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна