
Шинэхэн сайд Ж.Энхбаяр Батлан хамгаалах яамыг нутгийнхаа ахан дүүсээр дүүргэхээр ажилаа авангуутаа л шийдсэн бас эхэлсэн гэж болно. Ийн халаа сэлгээ хийж, хууль бус томилгоонууд явуулж буй болон ямарваа жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийнхөө хурал дээр танилцуулсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг түүнийг авч хэлэлцэхээр хаалттай хуралдаан хийж буй сурагтай. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж буйгаас үзэхэд энэ яриа үнэний ортой ч юм шиг. Ямартаа ч сайд АН-ын ах нараасаа багагүй зэмлэл хүртэх бололтой.
Р.Болд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна