Дундговийн “Корелла”
2012/02/15
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Дундговьчуудынхаа итгэлийг өвөртөлж саарал ордны хаалгыг татсан Х.Наранхүү гишүүнийг сонгогчид нь бараг танихаа байсан гэнэ. УИХ-ын гишүүд гээд хүмүүс зурагтаар байн байн гараад л байх юм. Манай нэг хүн амьд байгаа болов уу гэх хүмүүс Дундговиор нэг. Ирээд уулзчихгүй ч гэсэн бусад шигээ зурагтаар жаахан пиар хийх хэрэгтэй шүү дээ, нөгөө “Халтар царайт”-ын Корелла шиг дүлий дүмбэ оргиод суухын гээд л түүнийг тойрсон хов жив тасрахгүй.
Киевийн Улсын их сургуулийг төгссөн цагаасаа л төр улсын хариуцлагатай алба хашиж ирсэн түүнийг олон улсын эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэдэг. Монгол улсын XX  зууны их бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлын албан тушаалыг харьцангуй тогтвортой хашсан. Эрдэнэтийн захирлаар ажилласан он жилүүдийг нь салбарынхан чамгүй үр дүнтэй гэдэг. Уул уурхайн салбарт түүний үзэл бодол, байр суурь жинтэйд тооцогддог нь ч бий.  Харин улс төрд түүний хэрэг бараг байхгүй гэж болохоор байгааг Дундын говьчууд хэлээд байх шиг. Түүнийг  хариуцсан албандаа харьцангуй удаан тогтож ажилладаг онцлогтой гэж зарим нэг нь тэгэх л юм байна лээ. Харин УИХ-ын гишүүний сэнтийд нэг их удахгүй л болов уу. Дундговьчууд Х.Наранхүүгээ Б.Наранхүүгээр солиход бэлэн байгаа. Ямартаа ч дараагийн сонгууль хаяанд ирээд байна ямар нэгэн юм хийгээч ээ гишүүнээ.
Р.Болд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • e.j
    er ni bol tegeh bhdaaa
    2012 оны 02 сарын 18 | Хариулах
  • neeree dund gowichuudaa solichooch b h 2-g
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
Сонин хачин