“Мөнхтэнгэр” шинэчлэл бий болгоно
2012/02/15
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хэсэг нөхөд “Мөнхтэнгэр” фракци байгуулсанаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Намын Үндэсний зөвлөлдөх хорооны аль нэг бүлгэмд элсээгүй 30-аад гишүүн хамтран тус фракцийг байгуулж буй бөгөөд тэргүүнээрээ АН-ын ҮЗХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатарыг сонгосон юм. Уг фракцийн эгнээнд элсэж буй гишүүд “Бид олон жил хэн нэгний гар хөл болж  явсаар ирсэн тиймээс бидний хэсэг нөхөд энэ фракциараа дамжуулан улс төрийн шийдвэр гаргалт, бодлого, шинэ санаа, шинэ зорилтыг өмнөө тавин ажиллана. Өөрсдийн тодорхой орон зайг улс төрийн тавцанд бий болгоно” хэмээн мэдэгдсэн. Ялангуяа шинэ үеийхэнд хандсан үйл ажиллагаа явуулах, улс төрийн бодлогыг сайжруулж улс төрд төдийгүй монголчууддаа шинэ зорилтыг нээх болно гэдгээ хүртэл зарлаад амжив. Мөн өөрсдийнхөө дүрэм, үйл ажиллагаа, шинэ санал, зорилго чиглэлээ тодорхойлосон албан бичгийг ойрын хугацаанд намынхаа удирдлагад өргөн барих гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин