Хан-Уул дүүргийн оршин суугчид төрийн үйлчилгээг нэг цэгээс авна
2012/02/14
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дахь “Нэг цонхны үйлчилгээ”-г алслагдсан хороодын иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх, таниулах зорилгоор төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс үзүүлж эхэллээ.
Төрийн үйлчилгээг алслагдсан хороодын оршин суугчдад ойртуулахыг зорьсон уг арга хэмжээ 12-р дугаар хорооноос эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд XIII хороо, 17-нд XIV хорооны иргэдийг  хамруулах юм. Тус үйл ажиллагааны үеэр иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн талаарх танилцуулга, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх, явуулын худалдаа үйлчилгээний талаар мэдээлэл, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэл зэрэг үйлчилгээ үзүүлэх аж.
Түүнчлэн дүүргийн Татварын хэлтэс өөрөө явагч болон автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар хураалтын үйлчилгээ, сургалтын төлбөр болон орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин